Бидний тухай


Эс Эйч Ий Кей ХХК-ий Эх сурвалж медиа агентлаг нь 2017.06.12-ны өдөр ekhsurvalj.mn сайтыг албан ёсоор нээж монголын хэвлэл мэдээллийн гал тогоонд бүл нэмсэн юм.  

Эх сурвалж медиа агентлаг нь өмнөө Монголын нүүр царай болохуйц үндэсний хэмжээний агентлаг болох зорилго тавин редакцийн бодлого, хууль, ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэн ажиллаж байна.  

 

“ЭСА”агентлаг


 Эх сурвалжагентлагнь 2017 онд байгуулагдсан, нийт 18 ажиллагсадтай, бие даасан редакци болон өөрийн студид бэлтгэсэн мэдээ, мэдээлэл, контентийг медиа салбарт нийлүүлэн ажиллаж байна. 
Үйл ажиллагааны үндсэн чиглэл:


1. Анхдагч эх сурвалжид тулгуурласан мэдээ, мэдээлэл, нийгмийн тулгамдсан асуудлаар төрөлжсөн контент бэлтгэдэг ekhsurvalj.mn сайт нь богино хугацаанд амжиллтай ажиллаж хоёр жил тутамд зохион байгуулгддаг WEB AWARDS-2017 тэргүүн наадмын ШИЛДЭГ ДЕБЮТ САЙТ-аар шалгарсан. Эх сурвалж агентлагын бэлтгэсэн “Гэр бүлийн 7 хүн амь эрсэдсэн авто ослын мөрөөр...” нэвртүүлэг болон нийгэмд цацсан цогц мэдээлэл нь хууль хяналтын байгууллага анхааралдаа авах томоохон сэжүүр болсон төдийгүй шуурхай ажлын хэсэг байгуулагдан ослын газраас зугатаж жил гариу хугацаанд олдоогүй сэжигтнийг хоёр хоногийн дотор илрүүлэхэд хувь нэмэр үзүүлсэн, мөн хуучнаар УБХТН-ийн харьяанд байсан өмч, эд хөрөнгө хэрхэн завшигдаж буй талаар эрэн сурвалжилж төрийн өмч болохыг нотолсон баримт, нотолгоог ил болгосноор ТСТ-ийг төрийн өмчид эргүүлэн авах шүүхийн шийдвэр гарсан зэрэг ажлуудыг үнэлж энэхүү наадмын шилдгээр тодруулсан байдаг.  
Бид аль нэг нам, хувь хүний хөрөнгө оруулалтын нөлөөгүй бие даасан мэргэжлийн редакцитай хэвлэл мэдээллийн байгууллагын хувьд аливаа мэдээллийг нухацтай, даацтай бэлтгэхийг эрхэмлэдэг болно.  
2. Редакцийн бодлогынхүрээнд ОХУ-ын REGNUM агентлагт мэдээ, мэдээлэл нийлүүлж тус агентлагын мэдээ, мэдээллийг нийтлэх эрх эдэлхээс гадна олон улсын pressenza agency-д монголын талаарх мэдээ, мэдээлэл нийлүүлдэг. /Цаашдаа гуравдагч болон геополитикийн ач холбогдол бүхий хөрш орнуудын агентлагуудаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилго тавин ажиллаж байгаа/
3. Орон нутгийн хамгийн жижиг нэгжид ч тухайн бүс нутгийн талаарх болон улс орон, дэлхий дахинаа өрнөж буй чухал үйл явдлуудын мэдээллийг цаг адалгүй, түргэн шуурхай хүргэх зорилгоор Орон нутаг дэд сайтыг бие даасан редакцитайгаар байгуулж үндсэн болон гэрээт сэтгүүлчдээр өргөжөөд байна.  
4. Нийтлэлийн бодлогын 60 хувийг зорилтот видео, аудио, фото контент бэлтгэхэд зориулан студи 1, шууд мэдээний студи-2гэхчлэн улам өргөжсөөр байгаа билээ. 


—Давуу тал—
Мэдээ, мэдээллийг боловсруулахдааорчин үеийн дижитал сэтгүүл зүйн чиглэлийг баримталж видео, live, фото, инфографик, 2D график, аудио контентыг түлхүү ашиглахыг эрхэмлэдэг. Мөн мэдээллийн анхдагч эх сурвалжид тулгуурлан боловсруулах нийтлэлийн бодлого баримталдаг болно. 


—Мэдээллийн цар хүрээ—
 Бид анхдагч эх сурвалжид тулгуурлан Монгол Улсыг дэлхий нийтэд сурталчлах, түүнчлэн дэлхий дахины мэдээллийг монголчуудад хүргэх шуурхай, үр дүнтэй, баталгаатай эх сурвалж байж Үндэсний хэмжээний агентлаг болох эрхэм зорилготой. www.ekhsurvalj.mn сайт нь Дотоод мэдээ, Гадаад мэдээ, Орон нутгийн мэдээний редакци гэсэн үндсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Мөн “Монголын түлхүүр төслүүд” дэд сайтыг эхлүүлэн Шүрэнгийн УЦС, Орхон-Говь төслүүдийн талаарх цаг үеийн мэдээ, мэдэллээр баяжуулан ажиллаж байна. Бидэнд яам, хэрэгжүүлэгч байгууллагуудаас 30 гаруй төслийн мэдээлэл цугларсан бөгөөд манай сайтаас МУ-ын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй, хэрэгжсэн төслүүд, түүнээс гадна өндөр дүнтэй тендерүүдэд ялсан ч үр дүн нь гараагүй “Алдагдсан төслүүд”-ийг эрэн сурвалжилж буй билээ. 
Эх сурвалж агентлаг орон нутагт өргөжих бэлтгэл ажлаа хангасны хувьд аймгийн удирдлагуудад орон нутгийн иргэд хэр сэтгэл ханамжтай байж сүүлийн гурван Засаг даргаас хэн нь хамгийн үр дүнтэй, шударга ажилласан гэж үздэг болохыг сошл платформ түшиглэн санал асуулга явуулахаар бэлтгэж байна. Энэхүү санал асуулгын үр дүн, мэдээллийг бид цаг тухай бүрт нь хүргэж ажиллахаас гадна аймаг бүрт нээсэн групп, пэйж хуудсуудаараа дамжуулан орон нутгийн иргэдтэй эргэх холбоо үүсгэн ажиллахаар зорьж байна.   


Хаяг: УБ хот, ХУД,3-р хороо, Чингисийн өргөн чөлөө,“Бармаш” ХХК-ийн байр 301,302,303 тоот 
Утас: 77114907, 88974907
Мэйл хаяг: esaekhsurvalj.mn@gmail.com