Санал асуулга

 

Орон нутгийн удирдлагуудад хүсэлт гаргах нь: 

Эх сурвалж мэдээллийн агентлаг нь аймгуудын Засаг дарга нарын хийж гүйцэтгэсэн ажил, томоохон бүтээн байгуулалтууд, үр дүнтэй  шийдвэрүүдийн талаар тухайн орон нутгийн иргэд хэр сэтгэл ханамжтай байгаа талаар Монгол орон даяар нэгдсэн журмаар санал асуулга явуулахаар төлөвлөж буйтай холбогдуулан  дараах хүсэлтийг үүгээр уламжилж байна. 


1.    Энэхүү санал асуулга нь сүүлийн 12 жилийн циклд сонгогдсон тухайн аймгын Засаг дарга нараас хэн нь хамгийн бүтээлч ажилласныг сошл платформ ашиглаж тодруулах учраас Засаг даргын фото зураг 1 ширхэг. 


2.    Хийж бүтээсэн томоохон ажлуудыг он, дарааллаар дэс дугаарлаж товч, тодорхой байдлаар нэгтгэж Эх сурвалж агентлагийн esaekhsurvalj.mn@gmail.comцахим хаягаар ирүүлж бидний ажилд гүн туслалцаа үзүүлнэ үү! 


Энэхүү санал асуулга нь 2018.01.10-2018.02.10-н буюу нэг сарын хугацаатай явагдах юм. Сар шинийн өмнө буюу 2018.02.14-ний дотор Эх сурвалж агентлаг санал асуулгын дүнг нэгтгэж иргэдэд танилцуулах болно. 


Жич: Эх сурвалж агентлаг нь ekhsurvalj.mn мэдээллийн вэбдээ аймаг тус бүрт зориулсан дэд сайт байршуулсан бөгөөд мэдээллийн эргэх холбоог сайжруулах зорилгоор тухайн аймаг бүрт пэйж, групп нээсэн болно. Тодруулбал, эх сурвалж мэдээллийн агентлаг орон нутгийн мэдээ, мэдээллийг тухайн аймгийн дэд сайтад байршуулж, аймгуудын пэйжээр дамжуулан орон нутгийн иргэдэд хүртээмжтэй байх бодлого барин ажиллаж буй юм. Фэйсбүүк платформын групп хуудсаар дамжуулан иргэдийг мэдээллийн эх сурвалж байж өөрийн амьдарч буй нутаг орноо  хөгжүүлэхийн тулд бурууд нүд хурц, зөвд дэмжлэгтэй байх боломжийг нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна. 

 

    ЗАХИРАЛ                                                 Б. ШИЖИРТУЯА 
 

 

 

 

 

Холбогдох утас : 77114907

И-Мейл хаяг : esaekhsurvalj.mn@gmail.com