Говийнхны хүсэл буюу Орхон голын усыг хэрэглэх нь…

2017-06-21 12:24
Өмнөговь, Ханбогд сум

 


Монгол улсын нийт экспортын 80 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг.  Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь Оюутолгой, Тавантолгойн орд газрууд дийлэнх хувийг дангаараа үйлдвэрлэж байна. Эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон эрдэс баялгийн томоохон үйлдвэрлэлийг дагасан төслүүд хэрэгжиж, хүн ам ч ихээр суурьшиж байгаа тул энд усны асуудлыг нэн даруй шийдвэрлэх шаардлагатай болов.


Тодруулахад: 

Говийн бүс нутагт хур тунадас багатайгаас гадна дэлхийн дулаарлын улмаас цөлжилт хурдацтай явагдаж байна. Энд хүн амын ундны ус, мал аж ахуй, газар тариалан, уул уурхайн усны хэрэгцээг гагцхүү газар доорхи усаар хангаж байгаа бөгөөд их хэмжээгээр ашиглах юм бол нөөц хомсдох уршиг хаяанд иржээ. Эхний ээлжинд бага хэмжээгээр ашиглаж болох ч цаашдаа газар доорхи усыг ашиглахаас татгалзаж, газрын гадаргын усыг илүүтэйгээр ашиглах зорилтыг тавьж байна. Гэвч хэрхэн яаж гэдгээ мэдэхгүй өнөөдрийг хүрлээ.

 

Өнгөрсөн долоо хоногт Өмнөговь аймгийн Ханбогд суманд Галба-Өөш, Долоодын говийн сав газрын зөвлөлийн гуравдугаар хурал боллоо. Хурлаар тус зөвлөлийн ажлын тайлан, говь нутгийн усны нөөцийн нэгдсэн менежмент боловсруулах, Орхон голд урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах төсөл зэргийг хэлэлцсэн юм.

 

 Говийн бүс рүү хангайн усыг татах асуудал хэдэнтээ яригдаж байсан. Тухайлбал, Хэрлэн голын орчимд усан сан байгуулах саналыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байсан ч дэмжлэг аваагүй. Харин 2002 оноос хойш Орхон гол дээр усан сан байгуулах тухай эрчимтэй яригдаж эхэлсэн бөгөөд одоогийн буюу Орхон голд урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах төслөөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутагт нэг газар сонгоод түүндээ усан сан байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. Хэрэв Орхон гол дээр усан сан бий болбол говь руу ус татах боломж нь бүрдэж, одоогоор тооцооллын ажилдаа ороод байна.

 

 Орхон-Говь төсөл хэрэгжсэнээр:

  •  Голын экологийн тэнцвэрт байдал бий болно
  •  Даланзадгад, Мандалговь хотуудын ус хангамжийн асуудал шийдэгдэнэ
  •  Оюутолгой, Тавантолгойн орд газрын ус хангамж сайжирна
  •  Нийт 50 мянган хүн ам бүхий найман сумын төвийн ус хангамж бүрэн шийдэгдэнэ
  •  25 Мтв-ын хүчин чадал бүхий Усан цахилгаан станц баригдана гэхчлэн нутгийн эдийн засгийг тогтворжуулах, суурин амьдралд шилжихэд тус болох ач холбогдолтой.
Говь нутагт уул уурхай эрчимжиж байгаа энэ үед энэхүү төслийг ажил хэрэг болговол говийн хүн ам найдвартай цэвэр усаар хангагдах, уул уур
Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.