МУ гадаадад суралцаж буй оюутнуудын нарийвчилсан судалгаагүй байна

2017-08-21 14:56

Албан бус тоогоор 200 мянга гаруй монгол иргэн гадаад ажиллаж, амьдарч байна.


 

ESA—Үүнээс 50 мянга орчим нь оюутан залуус. Эдгээр залуусын төлөөлөл болсон 24 оронд суралцаж буй 140 гаруй залуусыг оролцуулсан “Хилийн чанад дахь Монгол оюутан залуучуудын анхдугаар нэгдсэн чуулга уулзалт” өнөөдөр эхэллээ.

Чуулган гурван өдөр үргэлжлэх бөгөөд Хилийн чанадад суралцаж байгаа иргэдийн нэгдсэн мэдээллийн санг бий болгох, Монгол Улсын Засгийн газар гадаадад амьдарч байгаа иргэдтэйгээ хамтарч ажиллах боломжийн талаар санал солилцож байна.

Одоогоор хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн мэдээллийн санг бий болгох шаардлагатай харагдаж байна. Монгол Улсын хэчнээн иргэн гадаадад амьдарч байгаа, чухам хэд нь ямар мэргэжлээр суралцаж байна гэх албаны яг таг мэдээлэл алга байна.

 



 

 

 

 

"Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл"-н удирдах зөвлөлийн гишүүн Б.Энхгэрэл: "Хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн мэдээллийн санг байгуулвал аль улс оронд хэчнээн монгол оюутан ямар мэргэжлээр суралцаж байна вэ, одоо хэчнээн оюутан аль аль орон руу суралцахаар явах гэж байна гэх мэт мэдээллийг Засгийн газар жил бүр гаргах боломж бүрдэнэ. Магадгүй энэ санг Монголдоо хэрэгцээтэй мэргэжлээр суралцаж байгаа оюутныг Засгийн газраас дуудаж авчирахад ч ашиглаж болох юм. Өөрөөр хэлбэл мэдээллийн сангаар дэмжуулан тухайн оюутантай шууд харилцах боломж бий болно" гэлээ.

 

ESA—Энэхүү мэдээллийн санг гадны улс орнуудад ажиллаж байгаа консулын газрыг түшиглэх буюу консулын газарт бүртгүүлэхээр ирэх үед нь давхар бүртгэл хөтөлдөг байдлаар зохицуулахаар төлөвлөжээ. Гадаадын их, дээд сургуульд суралцахаар шийдсэн бол зуучлалын байгууллагаар бус өөрийн биеэр суралцахаар сонгосон сургуулийнхантайгаа танилцаж, холбогдох хүмүүстэй нь уулзах хэрэгтэй гэж БНХАУ-д төгсөгчдийн холбооны тэргүүн З.Ариунтэнгэр үзэж байна.

 

 

Тэбрээр “БНХАУ-ын их сургуулиуд суралцах оюутнууд мэдээлэл багатайгаасаа болж зуучлалын байгууллагаар дамждаг. Гэтэл зуучлалын байгууллагууд нь их хэмжээний мөнгөөр сургуулийн бүртгэлийн ажлыг хийдэг. Үүнээс нь болоод Монгол оюутнууд хүсээгүй сургуульдаа, хүсээгүй мэргэжлээр сурах тохиолдол гардаг. Тиймээс БНХАУ-д суралцах гэж байгаа бол өөрсдөө сургуулиуддаа хандаад суралцах хэрэгтэй. Хятад улс боловсролын тал дээрээ нээлттэй, очоод амьдрахад ч зардал бага шаарддаг” гэв.

 

 

 

Ажлын байргүй учраас Монголд эргэж ирдэггүй



           

Залуус гадаадад сургуулиа төгссөн даруйд тэр бүр эх орон руугаа ирэх гэж яардаггүйн учир нь манай улсад ажлын байрны хүрэлцээ хангалтгүй, хөдөлмөрийн үнэлэмж бага байдагтай холбоотой тухай БНСУ дахь Монголын залуучуудын холбооны тэргүүн Л.Нандинчимэг хэллээ. 

 

 

 

Солонгос улсын их сургуульд суралцаад төгсч байгаа оюутнууд Монголдоо ирж ажиллахыг хүсдэг ч ажлын байрны хүрэлцээгүй байдлаас болж бэрхшээл үүсдэг. Солонгост олон жил суралцаж, амьдраад дассан залуучууд Монголдоо ирээд  ажилгүй байхыг учраас л үлдэж ажил хийж байгаа. Тиймээс төрийн албаны шалгалтыг онлайн ч юм уу, эсвэл тухайн улсад байгаа Монголын консулын газраараа дамжуулан авдаг болох хэрэгтэй. Энэ төрлийн нөхцөл хүсэлтийг л бид Гадаад харилцааны яам болон бусад холбогдох газарт гаргаад байна гэв.

 

ESA—БНСУ-д нийгмийн харилцаа, төрийн удирдлага, соёл урлаг зэрэг чиглэлээр залуучууд суралцаж байна. Мэргэжил тус бүрээс шалтгаалаад визний нөхцөл өөр байх бөгөөд залуус аль хөнгөн нөхцөлтэй визийг л  хүсч байгаа нь асуудал дагуулах болсон гэдгийг ч онцолсон юм. Оюутан залууст тулгамдах хамгийн том асуудал нь ажлын байр гэдгийг чуулганд оролцож байгаа залуусын төлөөлөл ийнхүү учирлаж байлаа.

 

 

Гадаадад амьдарч буй Монгол хүүхдэд зориулсан цахим хөтөлбөр боловсруулжээ



 

ESA—Гадаадад гэр бүлээрээ амьдардаг монголчуудын хувьд эх хэлээрээ ярьж, ёс заншлаа хадгалах нь нэн түрүүнд шийдвэрлэх асуудал болжээ. Гадаад харилцааны яамны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал Х.Мандахцэцэг:

 

 

"Гадаадад амьдарч буй хүүхдүүдэд Монгол хэлний сурах бичгийн хөтөлбөр хүнд тусдаг тухай эцэг эхчүүд хэлдэг . Тэдгээр үүхдүүдийн сэтгэхүйд тохирсон сурах бичиг гаргаж, түүнийгээ онлайн хэлбэрт оруулах нь зүйтэй гэж үзсэн. Сурах бичгийн агуулгыг БСШУСЯ-ны мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид хамтран гаргасан. Цахим орчинд байршуулах л дутуу байгаа. Мөн Монгол хэлний жишиг хөтөлбөрийг боловсруулсан. Энэ нь монгол хэлийг заах багш нарт зориулсан зөвлөмж гэсэн үг. Түүнчлэн хүүхэд хаана, ямар газар амьдарч байгаагаасаа хамаараад хэл сурах явц нь өөрчлөгддөг. Цаашид хүүхдүүдийн амьдарч байгаа газраас нь хамаарч монгол хэлний сургалтын хөтөлбөрийг өөр өөрөөр боловсруулах шаардлагатай" гэлээ.

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.