Оюутнууд 10 айлыг сайжруулсан нүхэн жорлонтой болголоо

2017-08-22 12:04

www.ekhsurvalj.mn сайтын уншигчаас бидэнд мэдээлэл ирүүллээ. Манай сайтаар дамжуулан олон нийтэд хүргэхийг хүссэн шинэ, сонирхолтой мэдээллээ “Мэдээлэл өгөх” цэсэнд хандан бидэнд ирүүлэх боломжтой.



 

 

 

ESA: Хотын төвд хамгийн ойрхон гэр хороолол 100 айлын зүүн уулзвараас дээш эргээд л эхэлдэг. Түүнээс бага зэрэг дээш явбал уул ухаж гэрээ барьсан, орой дээр нь шахуу амьдарч буй айл өрхүүдийн дүр зургийг харж болно. Их хэмжээний бороо орж, үер буух үеэр айлуудын стандартын шаардлага хангаагүй жорлон усаар дүүрч, хальж урсах нь энүүхэнд. Тэгвэл энэ асуудлын гарц болгож оюутнууд нэгэн төслийг өнгөрсөн сараас эхлэн хэрэгжүүлж байна.

 

 

АШУИС-ийн дөрөвдүгээр  дамжааны оюутан О.Саранцэцэг, МУИС-ийн химийн инженерчлэлийн 4 дүгээр дамжааны оюутан Ш.Балжинням, МУИС-ийн Утга зохиолын ангийн 4 дүгээр дамжааны оюутан Б.Намуунцэцэг нар хамтран БЗД-ийн 27 дугаар хороонд “Ирээдүй-Баянзүрх дүүрэг” төслийг хэрэгжүүлж байгаа аж.

 

 

“Хүмүүс ая тухтай газарт  бие засахыг хүсдэг. Гэвч гэр хорооллынхон жорлонгоо сайжруулъя гэхээр 300-400 мянган төгрөг шаардлагатай. Жорлондоо ийм хэмжээний мөнгө зарцуулах боломж гэр хороололд амьдарч байгаа иргэдэд тэр бүр байхгүй. Түүнчлэн зарим газарт хөрс нь хад ихтэй байдаг учраас гараар ухахад хэцүү байдаг” хэмээн төслийг хэрэгжүүлэгч оюутнууд ярьж байна.  Тэд энэхүү төслийхөө хүрээнд гэр хорооллын жорлонгийн нүх болон нүхний доторлогоог бүрэн шийдэж өгчээ. Брүс мод, гадна талын дээврийн төмөр болон нүхний доторлогоог “Нутгийн шийдэл” сангийн санхүүжилтээр шийдэж өгсөн байна. Иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, зааварчилгаа болгон 3 удаагийн сургалтыг ч зохион байгуулжээ. Ингэснээр иргэд  хөрсөө бохирдуулдаггүй, эрүүл мэндэд хор хөнөөлгүй стандартад нийцсэн жорлонтой болсон нь төсөл хэрэгжүүлэгчдийн хүссэн үр дүн юм.  

 

 

          Нийт гурван хэсгээс 10 айлыг сонгон авч стандартад нийцсэн, сайжруулсан нүхэн жорлонтой болгохоор 70 хувийн санхүүжилт үзүүлсэн байна. Нутгийн шийдэл сангаас дэмжин ажиллаж буй энэхүү төсөл Өмнөговь, Говь-Алтай, Орхон, УБ хот гэсэн дөрвөн байршилд хэрэгжиж байгаа юм.

 

 

Эх сурвалж: О.Саранцэцэг /АШУИС-ийн 4 дүгээр дамжааны оюутан/

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.