Залуучууд судлал - 2017 гурав дахь жилдээ үргэлжиллээ

2017-06-21 20:25
Залуучууд судлал - 2017 гурав дахь жилдээ үргэлжиллээ

 

►“Залуучууд судлал-2017” эрдэм шинжилгээний бага хурал ХНХЯ-ны 10 давхрын хурлын танхимд боллоо.


 


 

Залуучуудын эрх зүйн байдал тэдэнд тулгамдаж буй асуудал, хүчин зүйлсийн нөлөөллийг судалж тоо баримт, судалгаа нотолгоог бий болгох зорилготойгоор зохион байгуулсан энэ арга хэмжээг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, ХНХЯ-тай хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.


 

Бага хурлаар холбогдох бүх салбарын эрдэм шинжилгээний ажилтан, багш, эрдэмтэн судлаачид судалгааны ажлуудаа танилцуулан хэлэлцүүлснээс шилдэг таван илтгэлийг шалгаруулан урамшуулжээ.  Энэ жилийн илтгэлийн уралдааны тэргүүн байранд Шинжлэх ухаан технологийн “Авиценна” төвийн Эрдэм шинжилгээний ажилтан А.Цанжидмоломын  “Залуучуудын биологийн нас, эрүүл мэндийн үнэлгээг бүс нутгаар харьцуулсан судалгаа”, дэд байранд Дархан-Уул аймгийн ХААИС-ийн багш Ц.Буянхишиг “Дархан-Уул аймгийн их дээд сургуулиудын нэгдүгээр дамжааны оюутнуудын бүтээлчээр унших үйл явцад хийсэн судалгаа”, гутгаар байранд-Архангай аймгийн ГБХЗХГ-ын ахлах мэргэжилтэн Г.Сумъяабаатар “Залуучуудын нийгэм сэтгэл зүйн хэрэгцээний зарим онцлог” бүтээл шалгарлаа.

 

 

 НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Т.Туул “Оюутан залуусын хоол тэжээлийн байдлыг судлах нь”, Судлаач Г.Мягмар “Хөдөлмөр эрхлэгчийн ажлаас үүдэлтэй стресс гэр бүлийн орчинд илрэх байдлыг  судалсан нь” сэдвээр тавьсан илтгэлүүд тусгай байранд шалгарчээ.

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв