Тэр юугаараа ялгаатай юм...

2017-08-29 20:09
У.Хүрэлсүх


“Ням гарагуудад” киноны хэсгээс... Баян эцгээсээ бэйсболлын баг өвлөж авсан, спортын амин чухал зүйлсийг гадарлахгүй ч шаггүй бизнес сэтгэлгээтэй, залуухан эзэгтэй Кристина Пагначчи нэгэн туршлагатай эзэнтэй тохироо хийхээр уулзана. Кристина Пагначчи түүнд татагалзахын аргагүй ашигтай саналыг алдаж болох бүх зүйлийг нь сануулахтай хоршуулан тавьж, цаашдаа өөрт нь бий болж буй эрх мэдлийг сануулах аястай тулгана. Түүний төлөвлөгөө өөгүй мэт санагдаж байв. Магадлал хамгийн өндөр цэгээ зааж байсан хэрэг. Гэтэл хашир эр ирээдүйн холбоотондоо нааштай хариу хэлэлгүй уулзалтыг орхино. Тэр гармагцаа, бүр хаалгыг нь хаамагцаа туслахдаа хандан: “Энэ эмэгтэй хүүхдээ идэхээс ч буцахгүй юм байна” гэж жихүүцэн хэлээд явж одно...   
Киноны хэл гэдэг гайхалтай. Ганцхан сцен, хэдхэн план, гүйцээ... Кристина Пагначчи сайн бизнесмэн байж болох ч ямар ч үнэ цэнэгүй гэдгээрээ хол явахгүйг бид олж харна. 
Энэ бүгдийг нуршихын учир нь “Хүүхдээ идэхээс ч буцахгүй” эрчүүд монголын улстөрд үүрлэж гэдгийг хэлэх гэсэн юм. Зорилго хэзээ ч аргаа зөвтгөж чадахгүй. Тэрний тулд хууль байж эмх цэгц, итгэл үнэмшил, хэм хэмжүүрийг барьдаг. Хууль төгс биш боловч одоогоор өөр төгсд дөхөх нийгмийн зохицуулалт алга. Тэмцээн уралдааныг шүүгч л шүүдэг. Үзэгч, эсвэл оролцогчийн аль нь ч биш. 
Яг одоо монголын улстөрд үүсээд байгаа нөхцөл байдал юуг харуулж байна вэ. Тэнд оролцогчид өөрсдөө шүүж байна. Үзэгчдийн эгнээ хоёр хуваагдаж бие биенээ үзэшгүй муухайгаар харааж, тэд залхаж, бас ядарч байна. Дунд нь болельщикууд саатай бөмбөлөг бариад, пластиктай юбканыхаа хормойг сэгсчин галзуурч, хөөс сахран унадаг дээрээ тулж байна. Энэ тэмцэлдээн хэзээ, яаж дуусах вэ. Бид дэлгэцээр харж, хүлээсээр... бас автсаар. 
 Залхтлаа сонссон 60 тэрбумын хэргийг хуулийн байгууллага дахин шалгаж байна. Шийдвэр хараахан гараагүй байна. Бурууг зөвхөн хуулийн байгууллага тогтооно. Бид биш , Та биш, У.Хүрэлсүх биш, улсын Ерөнхийлөгч ч биш. 
Түүнээс наана арай гэж амь орж буй эдийн засгаа царцааж, Засгийн газраа унагах гэж “Хүүхдээ идэхээс ч буцахгүй” улайрахын учир нь юу вэ. Тэр тусмаа У.Хүрэлсүх улайрах шаардлагагүй залуу хүн. М.Энхболдын рейтинг шалан дээр хөглөрч байгаа нь нууц биш үед. Тэр унаж байна. 
Чадал нь хүрээд, хоншоор нь байвал цаг хугацаа У.Хүрэлсүхэд хангалттай бий. Чухам яагаад одоо вэ. Цаг хугацааны хувьд хардлага төрж байна. Засгийн газрыг унагахаар улайрахын цаана цаг хугацаатай холбоотой учир  байна.
МАН-ын дараагийн дарга тэр байх ёстой юм бол У.Хүрэлсүх бусдаасаа яг юугаараа ялгаатай юм. Тэр адилхан л тэрбумаар хэмжигдэх мөнгөний асуудалд орж хууль, шүүхийн байгууллагад татагдаж явсан нэгэн. Залуучууд хөгжил сангийн нарийн бичиг байхдаа “Сэргээн босголтын банк”-с 150.000 ам.долларын зээл авч сан ч дампуурч, банк ч дампуурч У.Хүрэлсүхийн амьдрал суга дээшилж л явсан. Бид цалингийн зээлэндээ барьцаалагдах амьдралтай дөнгөж золгож байгаа бол, У.Хүрэлсүх 90-ээд оны 150.000 ам.долларыг буцааж төлөхгүй хүртэж л явсан нэгэн. Өөрийгөө 32 жил намд зүтгэсэн гэлээ, албан тушаалын хувьд ч, авсан өгсний дэргэд ч тэр гурван арван дамжин хутгалдаагүй гэж үү. Хүртэхээ хүртээгүй гэж үү.

 

Тэр юугаараа өөр юм...


Зодоончоороо юу. Үгүй ээ. Тэр хоёр нүүртэйгээрээ өөр. “Монгол тулгатны 100 эрхэм” гэж нэвтрүүлэг бий. Та бүхэн надаар хэлүүлэлтгүй орсон улстөрч болгон уйлдаг онцлогтойг мэднэ. Түүний зочилсон дугаарын “Диваажинд түймэр гарсан юм” гэдэг хэсгийг үзээрэй. Үзсэн бол дахиад нэг санаарай. Гайхалтай уян зөөлөн, эрдүү, эх орончийг та харах болно. Харин МИ-8 осолдож 15 жирийн бас жинхэнэ эх оронч үрэгдсэн тэр хар өдөр У.Хүрэлсүх 39 насны төрсөн өдрөө тэмдэглээд архидаж өнжсөнийг тоотой хэдхэн хүн мэднэ. Тэр өдөр чиглэл өгөх ёстой салбарын сайд С.Отгонбаяр олдохгүй байсныг санаж байна уу. Тэд цуг архидаж байсан юм. Тэр өдөр ямар гараг байсныг санаж байна уу. Хуанли гүйлгээд хараарай. 2007.06.14-ний тэр өдөр Пүрэв гараг байсан юм. Надад түүний төрсөн өдрөө дарвайтал архидах хамаагүй. Харин улс оронд онцгой нөхцөл байдал үүссэн тэр өдөр Пүрэв гараг байсан нь хамгийн их хамаатай. Чухал биш төрийн алба гэж үгүй, чухал биш ажлын өдөр гэж үгүй. Хар мөртэй тэр төрсөн өдөр, хайран хөвгүүд эмнэлгийн тусламж хүлээсээр амь тавьсан нь бүүр ч их хамаатай. Төрж байхад үхэж байдаг хорвоод түмэн олны итгэлийг даагаад төрийн ажлаа бусдын адил хийж байсан бол бүгдээрээ биш гэхэд  эмнэлгийн тусламж авсан нэг нь өнөөдөр амьд сэрүүн байх байсан юм. Тэр юугаараа өөр юм...


Л.Гүндалайг аварсан “баатар” гэдгээрээ өөр юм уу. 2005 онд та нар кино шиг юм болсон гэж бодож байна уу. Хөвсгөл далайн тэг дунд, сүйрсэн завинд Л.Гүндалай амь тавьдгийн даваан дээр аварсан гэж төсөөлж байна уу. Үнэн чанартаа Онцгой байдлынхан олоогүй Л.Гүндалайг эхнэр нь олсон юм.  За яахав, хоцорсон л биз, буруу хайсан л биз. Хамгийн гол нь аварсан болж жүжиглэх чинь ичгэвтэр хэрэг биш үү. Айлын авгайн гавьяаг булаацалдах “шараа” биш үү. Улсын өч төчнөөн хөрөнгө үрж, сүр дуулиан болж нисдэг тэрэг хөлөглөчихөөд “эхнэр нь олчихжээ” гээд ирэх эвгүй байсан уу. Энэ түүхийг мэдсэнээс хойш нэг зүйлийг ойлгосон юм. Хөөрхий муу Л.Гүндалай чинь харин эр хүн юм байна даа гэдгийг. Би ганцаараа тэгж бодоогүй ээ. У.Хүрэлсүх ч гэсэн тэр явдлын дараахан “Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа. Манай Гүнээ ч бас мужик юм билээ” гэж хэлж байсан нь сайтуудаас сайн хайвал гараад л ирдэг юм билээ. Алдар нэрийг ингэж олдогоороо тэр өөр юм уу. Тэр юугаараа өөр юм...

Цаг хугацааг наашлуулаад 2017.06.24-нд ирвэл Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд түймэр гарч эхлэхэд Онцгой байдлаас ямар ч арга хэмжээ авсангүй. Шадар сайд У.Хүрэлсүх сонгуульдаад тун завгүй.

МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын сонгуулийн сурталчилгааны хаалт. 2017.06.24-ний өдөр.

 

МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын сонгуулийн сурталчилгааны хаалт. 2017.06.24-ний өдөр. Шадар сайд У.Хүрэлсүх: 

“Би М.Энхболд даргатай 23 жилийн өмнө танилцсан. Бид хоёрыг их улс төрд хөтөлж оруулсан хүмүүс энд сууж байна. Би 23 жил М.Энхболд даргатай үерхэж энэ улстөрд явахдаа маш сайн таньж авсан. Энэ хүн эх орноосоо урвахгүй юм байна, анх элссэн намаасаа гарахгүй юм байна, авсан эхнэрээ солихгүй юм байна, анд нөхдөөсөө урваж шарвахгүй юм байна гэдгийг би мэдсэн. М.Энхболд дарга улс төрийн энэ өндөрлөгт амар хялбар аргаар хүрээгүйг би мэднэ. Өнөөдрийн залуусын хэлдгээр хэн нэгэн хүн татаж авчираад лифтэнд суулгаад есөн давхарт буулгачихаагүй. Төрийн албыг бүр доод шатнаас нь эхлүүлж, дэвшиж явсаар өнөөдрийн энэ өндөрлөгт хүрсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч боловсролтой, эрдэм мэдлэгтэй, улс төрийн туршлагатай, ноён нуруутай хүн байх ёстой. М.Энхболд дарга Монгол Улсын Ерөнхийлөгчид яв цав тохирох хүн. Манай Ерөнхий сайд зүйрлэж хэлсэн, “Эдийн засгаа сэхээний тасгаас энгийн тасаг руу шилжүүллээ” гэж. Тэгвэл бид өнөөдөр энгийн тасагт шилжсэн эдийн засгаа эмнэлгээс гаргаж гэрт нь хариулмаар байна. Ажлыг нь хийлгэж цалинтай болгомоор байна. Ингэхийн тулд сайн удирдагч бидэнд хэрэгтэй. Ийм удирдагч Миеэгомбын Энхболд дарга гэдгийг би ам бардам хэлнэ. Монгол Улсыг популист хүмүүс удирдаж болохгүй. Популизм улс орныг битгий хэл нэг үндэстнийг устгаж байсан гашуун түүх бий. Монгол төрийг популист хүн биш ухаантай, уужуу хүн удирдах ёстой. Чингис хаан ч популист байгаагүй, Ю.Цэдэнбал дарга маань ч популист байгаагүй. Манай М.Энхболд дарга Ерөнхийлөгчийн албанд бүрэн нийцэх хүн” гээд индэр дээрээс орилж байхад Түнхэл тосгоны иргэд түймрээс дүрвэх дээрээ тулж байв. 
 

Түнхэл тосгонд түймэр хүндэрсэн байдал 


Энэ түймэр ямар хэмжээнд хүрснийг бүгд харж байна. Анх асахад нь асман лам шиг хоёр талд зэрэг үйлчлээд тун ч завгүй явсан даа. Дараа нь болсон үйл явдлыг та бүхэн надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа. Сонгуулийн үр дүн, дахин санал хураалт, эрлийз морь, наадам... 


2017.07.15-ны өглөө. Түймэр гарснаас хойш 20 гаруй хоногийн дараа сая нэг Ерөнхий сайдтан санаа тавьж улсын онцгой комиссын шуурхай хурал зарласан. Эх орон шатаж байхад /би У.Хүрэлсүхийн үгийн санг ашиглаж байгаа юм шүү/ Шадар сайд У.Хүрэлсүх “эзгүй” байсны учир Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэд удирдах үүрэг ноогдож Түнхлийн түймэр сая нэг анхааралд орсон. Шуурхай хуралдаан дээр У.Хүрэлсүх Хэнтийд архидаж байсан учраас ирж чадаагүй юм. Тун удалгүй тэр өдөртөө Шадар сайд ТҮЙМЭРТ ахин ажиллаж байна... гэсэн мэдээлэл цацагдав. Түүний сошл хуудсаас үзнэ үү. 

Тэр мах цусанд төрсөн жирийн хүн. Нэг цаг хугацаанд хоёр өөр газарт, нэгдүгээр байршилд түймрийн голомт дээр, хоёрдугаар байршилд төрсөн нутагтаа архидах шидгүй. Яаж тийм боломжтой болгодог вэ. Шадар сайд ТҮЙМЭРТ ахин ажиллаж байна... Одоогоор 3 түймэр ЦУРМАНД орсон байна. Дундговь, Говьсүмбэр, Дорноговийн 200 албан хаагчдыг нэмэлтээр татан оролцуулж эхлээд байна. Өглөө Улсын Онцгой Комисс яаралтай хуралдана... гэсэн шуурхай мэдээллийг үзээд сэтгэл нь хөдөлсөн иргэд 1000 гаруй шэйр хийж, 2,8 мянган лайк дарж, 400 гаруй сэтгэгдлээр дэмжиж байх тэр цаг мөчид уг хүн нь Хэнтийд архидаж байсныг уламжлал ёсоор хэдхэн хүн мэднэ. Харин одоо үүнийг хэрхэн "эвлүүлдэг"-ийг үзнэ үү. 

 

 

<p> 

 

 

 

Үнэн чанартаа 2017.07.15-ны бичлэг 2017.07.02-ний өдрийнх болохыг үзлээ. Онцлог нь өмнөх бичлэг камераар авсан бол, дараагийнх буюу 15-ны өдрийн бичлэг нь гар утасных болохыг гадаад шинжээчдэд өндөр үнэ төлөхгүйгээр У.Хүрэлсүх тэр өдөр түймрийн голомт дээр байгаагүйг нотолж болж байна. /Сар өдрийг анхааралтай ажиглана уу/  
Нэмэх нь улсын онцгой комиссын захиалгаар 2017.07.15-ны тэр өдөр хаанаас ч, хаашаа ч, хэн ч нислэг үйлдээгүй нь доорх баримтаар давхар нотлогдож байна. Гайхалтай! Баатар болох ийм хялбархан. Та нарт таалагддаг “БААТАР”-ын домог ингэж л бүтдэг юм.  Дахиад хэлье, Тэр юугаараа өөр юм... 

 

Улсын онцгой комиссын 2 сарын нислэг товчоо. "2017.07.15-ны өдөр ямар ч нислэг үйлдээгүй" 


Түүнд том мөрөөдөл бий...

 

Бид харж байна. Тэр мөрөөдлийнхөө гишгүүр болгохоор бүхэл бүтэн улстөрчдийн нэг үеийг бэлдсэн гэдгийг ч мэдэж байна. 
Түүний бэлдсэн залуу улстөрчдийг толгой тархиндаа хэр эрдэмтэйг бус толгой дараалан хүчингийн хэрэгт холбогддогийг онцолмоор байна. Нэгэнт толгой нь өмдөн дотроо байдаг бол энэ тухай ярих илүүц учраас.  Өдгөө түүний дайсан болоод буй Н.Номтойбаяраас эхлээд Д.Амарбаясгалан,  Л.Оюун-Эрдэнэ, туслах Н.Энхбаатар, Б.Цогтгэрэл гээд энэ жагсаалт хөвөрнө. Тэднийг бүлэглэн хүчингийн хэрэг үйлдсэн тухай “Мунзуй” хочит Г.Нямдорж, Н.Номтойбаярын хамгаалагч асан Б.Батзориг гээд хоёрын хоёр эх сурвалж хэлж, ярьж байсан нь нотлогддоггүй юм гэхэд ор мөргүй зүйл биш гэдгийг хэн ч гадарлана. Нэмэх нь УИХ-ын танхимд өөрийнх нь өлгийдөн байж оруулж ирсэн Д.Гантулгын хүчингийн асуудал одоо ч дуусаагүй байна. Бонуст нь н.Баттогтох гэх залуу хүчингийн хэрэг нь нотлогдоод шүүхээс ял авсныг нэрлэе. У.Хүрэлсүх үүгээрээ л бусдаасаа ялгаатай. 
Эмэгтэй хүн, эх хүнийг хүчирхийлэгчдийн бүтэн арми бэлдчихээд эх орон гэдэг үг түүний амнаас гарч чаддагаараа тэр ялгаатай. Албан тушаалын төлөө “Хүүхдээ идэхээс ч буцахгүй” эрчүүд Кристина Пагначчи шиг тохиролцоон дээр ахиж чаддагаараа жинхэнэ эрчүүдээс ялгаатай.  

 


 


 

  
 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 15 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (15)

Зочин /103.229.120.127/

2017-08-31 12:34

Хөгийн эр юм байна шдээ, чааваас

Хариулах 0 1
Зочин /183.177.98.226/

2017-08-31 10:54

монголчуудын тамын тогооны үлгэр үргэлжилсээр,худлаа битгий матрын нулимс унага

Хариулах 0 0
Зочин /66.181.184.238/

2017-08-31 10:26

eh oronch, er hvn, shudarga hvn geed bicheed bfa humuust helehed iim hvn eh oronch gevel busad hen boloh uu, iim hvn shudarga gevel , iim hvn er hvn gevel mongoliig uneheer tom doromjilj bna da

Хариулах 0 0
Зочин /202.70.46.239/

2017-08-31 08:02

Авч суугаад арван хүүхэд төрүүлсэн авгай маань өмнө нь янхан байсныг мэдэж байгаа юм шиг яасан эвгүй мэдрэмж вэ, хммм

Хариулах 0 1
Зочин /202.70.46.239/

2017-08-31 07:47

Өө, хүрэлээ чинь ийм [хориотой үг] байсан юм уу.ццц

Хариулах 0 0
Зочин 1 /66.181.181.78/

2017-08-30 18:21

цаг хугацаа харуулна. хэний захиалгаар тархи угаах гээд л бнадаа. нэг үгийг мянга давтвал үнэн болдог гэдэг шиг юундаа ингэтлээ улайрна вэ

Хариулах 1 0
Зочин /202.179.24.152/

2017-08-30 15:00

админ. өнгө мөнгөний шуналд нүд, чих нь бөглөрч тагларсан, чи мэт хужаагын бөгс долоогсод Хүрэлсүхийн ялгааг олж харахгүй! хээр гарч хэнтэй ч харьцалгүй сар бол. тэгвэл нүд, чих чинь онгойж нэг магадгүй. эс бол хэзээ ч үгүй! ккккккк

Хариулах 0 2
Зочин /202.179.24.152/

2017-08-30 14:36

ӨНӨӨДӨР ХУДАЛ НАМ ЭВСЭЛ ГЭЖ ЭРЛЫЗ ХУРЛЫЗЫН БӨГС ДОЛООГСОД СОНС! МОНГОЛ ЭХ ОРОН, ГАЗАР НУТАГ, АРД ТҮМЭН ИРГЭДИЙНХЭЭ ТӨЛӨӨХ ҮЙЛСЭД МОНГОЛЧУУД НЭГДЭХ ЦАГ НЬ БОЛСОН. ЭЛДЭВ БӨГС ДОЛООЧИД ТОНИЛ!

Хариулах 0 2
Зочин /27.123.214.102/

2017-08-30 10:29

Энэ Эрдэнэбат, Энхболд хоёр Хүрэлсүхийг доош нь хийх гэж мөн ч их улайрч байна даа. Тэгэх тусам нь Хүрэлсүхийг дэмжих нь зөв. Ямар ч байсан Хүрэлсүх Эх орондоо хайртай хүн. Энэ нь олон зүйл дээр харагддаг юм.

Хариулах 0 2
Зочин /202.9.43.71/

2017-08-29 23:45

Бүнд л идсэн уусныг бид мэднэ. Хамгийн гол нь Тэр бузар булай 60 тэрбумынхнаас төрийг цэвэрлэхээр зориглосноор бусдаас ялгаатай

Хариулах 0 1
зЗочин /202.9.40.5/

2017-08-29 23:09

АМААРАА БӨГС ДОЛООГСОД ЯГ ХАРАГДААРАЙ. ШАДАР САЙД ӨӨРӨӨ БИЕЧЛЭН ҮҮРГЭЭ ЗОХИХ ЖУРМААР ӨГӨӨД БИЕЧЛЭН ГАЛЫН ГОЛОМТЫГ УНТРААХАД ОРОЛЦОСН. ХӨХӨӨ ӨВЛИЙН ЗУДРААР АМААРАА БӨГС ДОЛООГЧ АДМИН ЯВЖ УЛААН ХООЛОЙ РУУГАА ГУДАРДАГ МАЛ МАХЫГ БЭЛТГЭДЭГ МАЛЧИДЫГ ЭРГЭЖ БАЙСАН УУ? ШАДАР САЙД ХҮРЭЛСҮХ БҮХ АЙМАГ, СУМДААР ЯВЖ, ЭНЭ УЛС ОРОНД ТӨР ЗАСАГ ГЭЖ БАЙДГЫГ, УЛС ОРНЫ УДИРДЛАГА БАЙДАГ, ТҮҮНИЙ ТУСЛАМЖИЙГ ҮЗҮҮЛСЭН. АДМИН ХОЛ ОЧИЖ, ХУЖААД ОЧИЖ ХУЦ!

Хариулах 0 3
Зочин /66.181.188.191/

2017-09-19 09:47

uuruu jinhene evliulgiin master bna shvv de.

Хариулах 0 0
Зочин /66.181.188.191/

2017-09-19 09:47

uuruu jinhene evliulgiin master bna shvv de.

Хариулах 0 0
зЗочин /202.9.40.5/

2017-08-29 23:05

МОНГОЛЧУУД ЯЛНА. СОЛИОР.

Хариулах 0 3
зЗочин /202.9.40.5/

2017-08-29 23:05

Монголыг нэгтгэхээс айсан хужаа санаа, сөрөг ухуулга. Бөгс долоогчид, амаараа долоогчидын явуулга.. Монгол ялна. Бид Хүрэлсүхээ дэмжинэ.

Хариулах 0 3
Зочин /202.179.31.4/

2017-08-29 22:51

хөөрхийдөө хүхэлдэй минь ""М.Энхболдын рейтинг шалан дээр хөглөрч байгаа нь нууц биш үед. Тэр тэргүй унаж байна". М.Энхболдын нэрийг бичих үед гар чинь салагнаад сэтгэл санаа чинь үймэрч байгааг анзаар байна уу. нийтлэгч минь. ард түмний төлөө бичсэн бол ачтай юу даа

Хариулах 0 2
Зочин Ган /49.0.215.212/

2017-08-29 21:49

тодорхой огноо хугацаа тоо баримттаЙ тун зөв нийтлэл байна, үнэн нүүр царай яг иймэрхүү юм болов уу даа зүгээр л шадар сайдын ажлаа хийгээд явж байхгүй өөрийн энхбаяр ах мия ах шигээ төрийн өндөр сэнтий нүдэнд нь харагдаа юм болов уу, төрийн өндөр тушаалд очоод өөрийн нам улс орны хөгжлийн төлөө явж чадвал сайн л хэрэг

Хариулах 5 1

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.