Малчид бэлчээрээ хятадуудтай хуваалцахыг хүсэхгүй байна

2017-09-04 15:45

Хятадуудыг оруулж ирэн, өвс хадуулж мөнгө угаадаг байдал өнөө жил ч үргэлжилж байна. Тухайлбал, Дорнод Монголын талаас хятадууд хадлан бэлтгэдэг болоод багагүй хугацаа өнгөрч, өнөө жил ч давтагдсаар л байгаа юм. Зөвхөн Дорнод Монгол ч гэлтгүй өнгөрсөн онд Сүхбаатар аймгийн зарим сумын нутгаас хадсан 74.9 мянган тонн өвс өмнөд хөрш рүү ачигдсан. Хятад иргэд хил нэвтрэн орж ирж, Нөмрөгийн заставын хоёр хилчин баривчлах гэтэл Хятад улсын таван хилчин буу тулган сүрдүүлж, иргэдээ хилээр буцаан авч гарсан гээд тухайн үедээ шуугиад л өнгөрсөн. Тиймээс зүүн аймгийн малчид “өвс хадах зөвшөөрлийг хэн хаанаас олгодогийг цэгцлэх хэрэгтэй болсон” тухай ярьж байна.

 


 Энд нэмж тэмдэглэхэд, өнөөдөр дэлхий нийтийг айлгаж байгаа дулаарал  биднийг тойрохгүй гэдгээ тов тодорхой харуулаад байгаа. Монгол орны газар нутгийн бараг 60 орчим хувь нь цөлжилтөд шилжихэд бэлэн болж, ус ховордож, ургамал ургахаа больчихсон. Нөгөө талаас хүнээс хамааралтай олон хүчин зүйл бий. Уул уурхай ашиглах нэрээр байгалийг их сүйтгэж байна. Газар сэндийчээд л,нөхөн сэргээлт хийдэг нь бараг байхгүй. Ийм газрыг малын бэлчээр болгож ашиглах боломжгүй. Энэ мэт “үхмэл” газрын тоо нэмэгдсээр байхад малын бэлчээрээ хятадуудтай хуваалцаж байгаад малчид дургүй байна.

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.