Дэлхийн хүчирхэг гүрнүүдийн цөмийн бөмбөгийн туршилтууд

2017-09-06 14:57

ESA: —  Хүн төрөлхтний түүхэнд анх удаа цөмийн бөмбөгийг зохион бүтээж, туршсан орон нь АНУ байсан юм.

 

АНУ 1945 онд цөмийн бөмбөг бүтээж, Японы Хирошима болон Нагасаки хотуудад хаяснаар асар их хор хөнөөл учруулсныг дэлхий нийт мартаагүй. Энэ үеэс хойш дэлхийн бусад улс орнууд ч цөмийн зэвсэгтэй болохоор эрчимтэй судалгаа хийж цэргийн зэвсэглэлдээ нэвтрүүлэх болсон юм.


Сүүлийн жилүүдэд Солонгосын хойгийн нөхцөл байдал хурцдаж, үүний буруутнаар цөмийн туршилтууд ээлж дараалан хийж байгаа Хойд Солонгос тодроод байгаа. Тэгвэл энэ улсын цөмийн хүчин чадал дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад ямар түвшинд байгаа вэ?

 

 

Энэ графикаас харахад, АНУ-ын 1945 онд Япон улсад хаясан атомын бөмбөг ердөө 12-23 килотонн  хүчтэй байна. Үүнээс  7 жилийн дараа буюу 1952 онд АНУ анхны устөрөгчийн атомын бөмбөг туршжээ. Бөмбөгийн нийт хүч нь 10,400 килотонн буюу өмнөх туршилтаас даруй хэдэн мянга дахин их байв.


АНУ-ын дараа, Зөвлөлт Холбоот Улс  цэрэг, зэвсэглэлийн хувьд дэлхий дээрх хоёр дахь хүчирхэг гүрэн болсон гэдгээ харуулж, 1955 онд цөмийн бөмбөг зохион бүтээжээ.  Энэ бөмбөгийн хүч нь АНУ-аас 10 дахин бага буюу 1,600 килотонн байв.


Гэхдээ ЗХУ 1961 онд бүтээсэн дэлхийн хамгийн хүчирхэг атомын бөмбөгний дэлбэрэлтийн хүчин чадал нь 50 мегатонн байлаа. Хирошима хот дээр хаясан “Бяцхан хүү” нэртэй атомын бөмбөгийн дэлбэрэлтийн хүчин чадал  20 килотонн байхад л хотыг тэр чигт нь газрын хөрстэй тэгшилж байв.

 

АНУ, ОХУ-аас гадна, БНХАУ, Франц, Энэтхэг, Пакистан, болон Хойд Солонгос  улс цөмийн зэвсэгтэй болоод байна.
Эдгээр орнуудаас хамгийн олон туршилт хийсэн нь АНУ болон ОХУ юм. АНУ нийт 1032 удаагийн туршилт хийсэн бол ОХУ 715 удаагийн их, бага, дунд хэмжээний туршилт хийжээ. Харин Их Британи 45, Франц 210, БНХАУ 45, Энэтхэг 3, Пакистан 2 удаа цөмийн бөмбөг туршсан байна.

 

Дэлхий нийтийг түгшээгээд байгаа БНАСАУ анх 2006 оноос цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж, өнөөдрийн байдлаар 6 удаагийн туршилт хийсэн юм. Пхьеньян тун удахгүй 7 дахь удаагийн туршилтаа хийх гэж байгааг тухай ч олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.

 

 

Эргэн сануулахад, Хойд Солонгос хамгийн сүүлд, энэ сарын гуравны өдөр ус төрөгчийн бөмбөг амжилттай туршсан. Туршилтаас үүдсэн газар хөдлөлтийн хүч рехтирийн шаталбараар 6,3 магнитуд байжээ.

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.