“Ухаарч амьдрах хорвоо” киноны жүжигчид Монголд иржээ

2017-09-07 18:02

Монгол, БНХАУ-ын соёлын харилцааны хүрээнд МҮОНРТ-ээр хэдхэн хоногийн өмнө гарч, үзэгчдийг байлдан дагуулсан БНХАУ-ын олон ангит уран сайхны “Ухаарч амьдрах хорвоо” киноны гол дүрийн эзэд, найруулагч, зохиолчид Монголд иржээ. Энд Монголын үзэгчдэд танил болсон Бао Жамин, Шя Шяо Чан буюу Хятадын алдарт дуучин, жүжигчин Хю Гэ, Яни нар багтаж байгаа юм.


Энд сонирхуулахад уг кино нь гадаад дотоодын хоёр ч кино фестивалиас шагналтай. Жүжигчин Янигийн хувьд энэ киногоороо Хятадын кино форумын 10 жилийн ойд зориулсан кино наадмаас сайхан залуугийн шагнал хүртсэн байна.

Жүжигчин Яни нь 1971 онд төрсөн, нягтлан бодогч мэргэжилтэй аж. Тэрэээр Санхүүгийн коллежид орсныхоо дараа Хятадын Ардын чөлөөлөх армийн Ланжоу муж дахь урлагийн сургуульд элсэн орсон гэнэ. Удалгүй Ардын чөлөөлөх армийн Бээжин дэх Урлагийн сургуульд оюутан болж 1992 оноос кино урлагт хөл тавьсан юм байна. Ян И нэлээд хэдэн кинонд тоглосон. Түүний амьдрал “Ухаарч амьдрах хорвоо” киноны гол дүрийн бүсгүйн амьдралтай тун төстэй гэнэ. Тэрээр нэг охинтой, нөхрөөсөө салсан бөгөөд хайр сэтгэлтэйгээ хараахан учраагүй байгаа гэнэ.

 

Шя Шяо Чанийн хайртай залуугийн дүрд тоглосон Хю Гэ нь Хятадад нэлээд алдартай жүжигчин төдийгүй дуучин, продюссер. Тэрээр 1982 онд төрж, Шанхайн кино урлагийн дээд сургуулийн кино драмын ангийг төгсчээ.

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.