Дэлхийн хамгийн том дугуйн зогсоол Нидерландад нээлтээ хийлээ

2017-09-11 14:21

ESA: Дэлхийн хамгийн том унадаг дугуйн зогсоолд 12500 дугуй зогсох боломжтой.  

 

Нидерланд улсын Утрехт мужийн хотын захиргаа, Нидерландын төрийн өмчит төмөр замын компани хамтран иргэдийнхээ тээврийн асуудалд онцгой анхаарч, улсдаа анхны дугуйн зогсоолын цогцолборыг байгуулжээ. Утрехтын галт тэрэгний төв зогсоолын хажууханд байгуулагдсан энэ  байгууламж нь нийтдээ 17 мянган квадрат метр талбайг эзлэн, 12,500 дугуйн зогсоол болох юм. Эхний ээлжинд уг цогцолборын 3 давхар бүхий 6000 дугуйны зогсоолыг ашиглалтад оруулжээ. Үлдсэн хэсгийг ирэх 2018 оны сүүлээр ашиглалтад оруулах юм байна.

 


Энэ зогсоол ямар ч үнэ төлбөргүйгээс гадна долоо хоногийн 24 цагийн турш тасралтгүй ажилладаг аж.

 


Энд сонирхуулахад, дэлхийн хамгийн томд тооцогдож байгаа Нидерландын дугуйн зогсоолын байгууламж ашиглалтад орохоос өмнө Японы нийслэл Токио хотын Касай дугуйн зогсоолын байгууламж нь хамгийн томд тооцогдож байжээ. Энэ зогсоол нийтдээ 9400 дугуйн зогсоолын багтаамжтай, газар доорх 15 метрийн гүнд байрладаг, дугуйг байрлуулах болох зөөх автомат системээр тоноглогдсон байна.

 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.