Нью-Йоркийн загварын тайзнаа Монголын топууд "гангарлаа"

2017-09-12 11:26

Өнгөрсөн өдрүүдэд /есдүгээр сарын 7- 10 нд болсон / "New York Couture Fashion Week" нь Нью-Йорк хотын Манхаттан дахь Таймс скверийн Крауны плазад зохион байгуулагдсан. Энэ удаад шилдэг 33 дизайнер, 200 тайзны загвар өмсөгч урлагийн болон дээд зэрэглэлийн загварын хувцас өмсөж сонирхуулжээ.

 

 

 

 

Манай улсаас долоон загвар өмсөгч оролцож байгаа бөгөөд тэд Вьетнам, Экуадор, Хятад, Етиоп, Словак, АНУ-ын загвар өмсөгчидтэй мөр зэрэгцэн, ур чадвараа харууллаа. Топ модель Х.Бадамгэрэл,  топ модель Б.Буджаргал, топ модель О.Пүрэвдулам, мисс А.Баярцэцэг, Т.Батцэцэг, Д.Долгион нар "New York Couture Fashion Week"-ийг үүсгэн байгуулагч, дизайнер "Andres Aquino" болон гурван дизайнерийн шинэ цуглуулгыг танилцуулан,  есдүгээр сарын 9-ний өдөр тайзнаа алхсан юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

Зочин /212.252.81.217/

2017-09-12 23:31

Yaaaanaaaaa iim hogiin zagvarar NYFW.d orj bgamuu araichdeee

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.