Монголын нүүрс Хятадыг тойрно

2017-09-12 14:29

ESA: Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнодын эдийн засгийн форумд оролцоод ирсэн. Энэ форумын үеэр олон хэлэлцээр хийгдэж талууд санал солилцсны дундаас Монголын экспортын гол түүхий эдийн нэг нүүрсийг Ази Номхон далайн бүс нутгийн улс орнууд руу гаргахын тулд Алс Дорнодын боомтыг ашиглах санал гаргасан явдал байлаа. Саналыг ажиглагчид янз бүрээр хүлээж авсан бол Оросын хэвлэл хэрхэн мэдээллэснийг Коммерсант цахим хуудсанд гарсан нийтлэлээр жишээ болгон, орчууллаа.  



Хятад руу нүүрсээ тээвэрлэхдээ байнга л асуудалтай тулгардаг Монгол улс Оросын Алс Дорнод руу экспортын хэсгээ холбохоор оролдож байна. Одоогоор Находка дахь Дорнодын боомтоор дамжуулах багахан хэсгийг тээвэрлэхээр яригдаж байгаа юм. “Ъ” сонины эх сурвалж болон экспертүүдийн үзэж буйгаар энэхүү хэлэлцээр нь улс төрийн шинж чанартай, Монголын ачаа Оросын ачаатай өрсөлдөх болно. Түүнээс гадна Монголын ачаа ирснээр одоо ч Кузбассын нүүрсний экспортыг саатуулж байгаа, дэд бүтэц нь хангалтгүй Транссибирийн нөхцөл байдлыг улам хүндрүүлэх юм.


Монгол улс ОХУ-ын Алс Дорнодын боомтуудаар дамжуулан нүүрсний экспортоо өргөжүүлж мэдэхээр байна. “Монгол улс Приморийн өмнөд хэсэгт байрлах олон улсын тээврийн хонгилоор дамжуулан Ази Номхон далайн бүс нутгийн орнууд руу ачаа зөөвөрлөх сонирхолтой” байгаа тухай тус улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Дорнодын эдийн засгийн форумын үеэр мэдэгджээ.  Тэр дундаа Дорнодын боомтыг илүүтэй сонирхож байгаа талаар тэрбээр цохон тэмдэглэсэн байна.


<<Находка дахь “Восточный порт” Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн нүүрсний терминал нь Искандар Махмудовын “Кузбассразреуголь”-ийн харьяанд байдаг. 2016 онд ачаа эргэлт нь 23,5 сая тонн /Алс дорнод дахь нүүрсний төвлөрлийн бараг гуравны нэг нь/ байсан бол 2018 оны хоёрдугаар хагаст гуравдугаар ээлжийг нэвтрүүлснээр 2019 онд ачаа эргэлтийг 39 сая тонн болно гэж төлөвлөжээ. >>


Ноён Баттулга Приморийн тэргүүн Владимир Миклушевскийтай даваа гаригт уулзах үеэрээ /ESA: Есдүгээр сарын дөрөвний өдөр/  Дорнодын боомтыг сонирхож байгаагаа илэрхийлсэн бол өчигдөр /ESA: Есдүгээр сарын тавны өдөр/  ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Игорь Левитин, ОХУ-ын максим Соколов, Росморречфлот /ESA: Оросын гол, далай тэнгисийн флот/ -ын тэргүүн Виктор Олерский болон Оросын төмөр зам нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч Олег Белозеров нарын хамт түүнтэй уулзсан юм.


ТАСС агентлагийн мэдээлснээр ОХУ-аар дамжих Монголын нүүрсний хэмжээ сард 70 мянган тонноос давж магадгүй гэнэ. 

 

Оросын төмөр замын нэвтрүүлэх чадвар илүү их хэмжээний ачаа тээвэрлэх боломжтой хэдий ч “дахин шинэчлэх, хөгжүүлэх” шаардлагатай гэдгийг Төмөр замын тэргүүн онцолсон юм. Одоо Монгол улс ачаагаа боомт руу хүргэх шинэ арга замыг хайж байгаа гэдгийг ноён Соколов цохон тэмдэглээд төмөр замын тариф өндөр биш, мөн хоёр орон газарзүйн хувьд ойр гэдэг нь Оросын боомтуудын өрсөлдөх чадварын давуу талууд гэдгийг тэрбээр цохон тэмдэглэж байлаа.


Одоогийн байдлаар Монголын нүүрсний экспортын ихэнх нь Хятад руу чиглэж байна. 

 

 

“Ъ” эх сурвалжийн онцолсноор Монгол улс Бээжинтэй ашигтай нөхцлөөр тохиролцож чадахгүй байгаа тул өөр арга замуудыг хайж байгаа гэнэ.

 

2010 онд Дорнолдын боомт Монголын Таван толгой ордоос нүүрс тээвэрлэх туршилтын хэсгийг татаж байсан бөгөөд тэндээсээ Находка дахь “Евраз НМТП” /Роман Абрамовитч болон Александр Абрамов нарын эзэмшлийнх/ руу нүүрсийг татаж байсан юм.  Монголын нүүрс өнөөдөр ч ихээхэн хэмжээгээр Находкагаар дамжиж байгааг  “Ъ” үгүйсгэсэнгүй. Гэхдээ энэ хэмжээ хангалтгүй байгаа харин Дорнодын боомтод сул хүчин чадал их мөн гуравдугаар ээлж орно гэдгийг эх сурвалж онцолжээ.

 

 “Ъ” –д тайлбар өгсөн өөр эх сурвалж:  "БНХАУ нүүрсний импортоо үе үе хязгаарладаг гэдгийг онцолсон байна. Корпорацийн рейтингийн АКРА группын захирал Максим худаловын өгүүлснээр газар тариалангийн бүсээр төмөр зам явдаг, хөдөө аж ахуйн ачаанууд нь нүүрс тээвэрлэхэд саад болдог тул Монголын хувьд Хятад руу гарахад хүндрэлтэй байдаг" гэжээ.


Энэ хэлэлцээр улс төрийн шинжтэй гэдгийг ч эх сурвалж мөн онцолжээ. "Халтмаагийн Баттулга саяхан албан тушаалдаа очсон, мөн түүнд Москватай хийх шинэ хэлэлцээрүүд хэрэгтэй байгаа".  Эх сурвалжийн өгүүлснээр  жилд нэг сая хүртэлх тонн нүүрс гэдэг нь нэг их биш, гэхдээ Транссибирийн замын тээвэрлэх чадвар хязгаартайн дээр Монголын ачаа Орос болон Казахстаны ачаатай өрсөлдөх шаардлагатай болох гэнэ. Наймдугаар сард Оросын төмөр зам нээлттэй хувьцаат нийгэмлэг хязгаарлалт тавьсны улмаас нүүрсчид төлөвлөсөн хэмжээний нүүрснээсээ 20-30 хувийг зөөвөрлөж чадаагүй гэж тэрбээр онцолжээ.


Монголын нүүрсийг тээвэрлэх хүчин чадлын төлөө өрсөлдөөн гарахгүй гэж  үзэж байгаагаа «Infoline-Аналитика»-ийн тэргүүн  Михаил Бурмистров илэрхийлсний дээр Приморын боомтоор дамжуулснаас Монголоор дамжих нь ойр тул Монгол улс Оросоос Хятад руу хүрэх тээвэрлэлтийг дамжуулдаг орон гэдгийг онцолжээ.


Ийнхүү Монгол улс нүүрс тээвэрлэлтийн өөр гарц зам хайх болсон нь хангамжийн зах зээлийг өргөжүүлэх гэсэнтэй нь холбоотой байж мэднэ гэж шинжээч таамаглаж байна. Гэхдээ Находка дахь боомтын эзэд “бусдын ачаа”-г тааламжтай хүлээн авахгүй л байх гэж ноён Худалов үзэж байгаа илэрхийллээ. Түүний таамаглаж байгаагаар боомтын эзэд зах зээлд өрсөлдөгчийнхөө барааг таниулах сонирхолгүй байгаа учраас “найрсаг бус тариф” Монголын талыг угтаж магадгүй гэнэ. Харин Дорнодын боомтын оронд  Монгол улс Ванино хүртэл БАМ-ын замаар нүүрсээ зөөвөрлөсөн нь арай илүү боломжит хувилбар болох байсан бөгөөд энэ замын хүчин чадал нь ч ачаалал багатай гэж Худалов өгүүлжээ.

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.