Нар болон усны эрчим хүчээр хог цэвэрлэнэ

2017-09-12 16:51

ESA: АНУ-ын Waterfront түншлэл ашгийн бус байгууллага дэлхийн анхны далай тэнгисийн хог цэвэрлэх төхөөрөмж зохион бүтээжээ.

 


Mr.Trash wheel хэмээх нэртэй энэхүү төхөөрөмж нь нар болон усны эрчим хүчээр өөрийгөө цэнэглэдэг байнгын ажиллагаатай гэдгээрээ давуу талтай юм байна. Энэ төхөөрөмжийг ажиллуулж эхэлснээс хойш АНУ-ын Балтиморын эргийн хог хаягдлын хэмжээ 3 дахин багасчээ. Тодруулбал,  Балтиморын эргээс 1,1 сая гаруй тонн хогийг Mr.Trash wheel төхөөрөмж дангаараа цэвэрлэж, гаргасан байна. Түүнчлэн, далай руу хог урсахаас өмнө цэвэрлэж байгаа тул далайд учруулах хор хөнөөл ч нь багасч байгаа юм.

 


Энэ төхөөрөмж зөвхөн хог цэвэрлээд зогсохгүй,  хураагдсан хог хаягдлыг боловсруулах замаар эрчим хүч гарган авч байгаа бөгөөд, Мэрилэнд мужийн 6000 гаруй иргэдийг эрчим хүчээр хангадаг байна. Өдөртөө, 23 кг хог хаягдлыг уснаас шүүрдэж, гаргах хүчин чадалтай энэ төхөөрөмжийг зохион бүтээсэн компани 2020 он гэхэд Балтиморын эргийг хоггүй болгож, сэлэх загасчлах боломжтой, цэнгэг устай болгох зорилготой ажиллаж байгаа гэнэ.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.