Сум нэвтэрдэггүй бамбайг зохион бүтээжээ

2017-09-12 17:22

ESA: Өмнөх бамбайны жинг нэг дахин багасгасан, сум үл нэвтрэх бамбайг Америкийн цэрэг, цагдаагийхан ашиглана.

 

АНУ-ын эрдэмтэд цэрэг, цагдаагийн албан хаагчдынхаа амь насыг хамгаалах зорилгоор эвхэгдэж, мөн дэлгэгдэх боломжтой сум нэвтэрдэггүй бамбайг зохион бүтээжээ.


Сум нэвтэрдэггүй энэхүү бамбайг Японы уламжлалт цаас нугалах урлаг буюу оригамигаас санаа авч бүтээсэн байна. Буллет Прүүф оригами нэртэй уг бамбайг 3 хүн нэг дор ашиглах боломжтой. Жижигхэн цүнх шиг хэлбэрээс дэлгэгдэн том хэмжээтэй болон хувирдаг энэ бүтээл 12 хэсэг бүхий хөнгөн цагаан материалаас бүрдсэн. Нийтдээ 25 кг жинтэй, 44 магнумын хүчтэй сумыг нэвтрүүлэхгүй чадалтай байх юм. Тиймээс, бамбайн гол давуу чанар нь зэвсэгт мөргөлдөөний үеэр авч явахад хялбар, ямар ч орчинд ашиглах боломжтойгоороо онцлогтой болж чадсан байна.

 

Энэ оны сүүлээр бамбайг бодит туршилтанд оруулж, дараа нь хэрэглэгчдийн гарт хүргэх юм.  Одоогоор АНУ-ын цагдаа, цэргийн хүчнийхэн бүхэл биеэрээ сумны бай болох нөхцөлд том оврын, 45 кг жинтэй хамгаалалтын бамбай авч явдаг байна.

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.