Андуурмаар гэнээ орлон тоглогчтойгоо..

2017-09-13 11:16
Каскадёрууд нь өндөр түвшний мэргэжлийн тамирчид эсвэл цэргийнхэн байдаг

Орлон тоглогч буюу каскадёр гэдэг тун өвөрмөц, онц сонирхолтой мэргэжилгүйгээр орчин үеийн кино урлагийг төсөөлөх аргагүй. Өөрөөр хэлбэл хэдэн саяар тоологдох “үнэ” бүхий оддын өмнөөс эрсдэлтэй үзүүлбэрийг гүйцэтгэдэг мэргэжлийн тамирчид гэж тэднийг хэлж болох юм.


 

Каскадёрууд нь гол төлөв тулааны урлаг, тусгай салаа эсвэл спортын аль нэг төрлөөр олон жил хичээллэж амьдарсан, эсвэл циркийн акробат үзүүлбэр, тэнцвэрийн үзүүлбэрийн жүжигчид, өндөр түвшний мэргэжлийн тамирчид эсвэл мэргэжлийн цэргийнхэн байдаг.

 

Эрэгтэй жүжигчдийн хувьд адал явдалт, дайн тулаант кинонд тоглохдоо хэдий эрсдэлтэй  ч үйл явдалтай хэсэг байвал тоглохыг хичээдэг. Гэвч дийлэнх тохиолдолд продюсерүүд нь үргүй зардал гаргах, эмчилгээний өндөр төлбөр төлөхөөс зайлсхийх учраас ододтой гэрээ байгуулахдаа амь нас, эрүүл мэндэд эрсдэлтэй хэсэгт заавал каскадёр буюу орлон тоглогч тоглуулна гэсэн заалтыг оруулах нь олонтаа.

 

Тиймдээ ч кино багийн нүүр хувиргагчид каскадёруудыг сонгохдоо орлож байгаа жүжигчинтэй царай зүс, бие хаа гээд бүх талаараа аль болох төстэй хүмүүсийн эрэлд гарах бөгөөд энэ чиглэлээр мэргэжлийн ангуучид болдог байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.