Эрхүүгийн УЦС Монголд илүүдэл эрчим хүчээ “шахна”

2017-09-13 11:52

ESA: Сэлэнгэ мөрний ай сав дээр УЦС байгуулах төслийг зогсоохын тулд Эрхүүгийн УЦС илүүдэл эрчим хүчээ Монголд “шахах” сонирхолтой байна.

 


Сэлэнгэ мөрний цутгалан дээр Монголын УЦС байгуулах төслийг хэлэлцэх хүрээнд байгуулагдсан Орос, Монголын Засгийн газрын хоорондын тусгай хэсэг Оросын эрчим хүчний гурван цогцолборын нэгнээс цахилгаан эрчим хүч нийлүүлэх боломжийг судлаж байгаа аж. Энэ талаар Буриадын экологчдоос авсан эх сурвалжтайгаар ТАСС агентлаг дамжууллаа.

 


Эрчим хүч нийлүүлэлтийн асуудал дээр Эрхүүгийн УЦС, манай  улс сүүлийн 10 жилд оргил ачааллынхаа үед цахилгаан эрчим хүч худалдан авч байсан Галуут нуурын цахилгаан станц гэсэн хувилбарууд яригдаж байна. Харин гурав дахь хувилбар нь Саяно-Шушенскийн усан цахилгаан станцаас цахилгаан эрчим хүч нийлүүлэх сонголт яригдаж байна. Үүний тулд шинээр цахилгаан эрчим хүч дамжуулах шугам байгуулах шаардлагатай. Энэхүү хувилбарыг Красноярск муж, Русгидро болон шинэ шугам тавигдвал эрчим хүчний тариф буурах магадлалтай гэж үзэж буй Тува улс лоббидож байна.

 


Буриад улс болон Эрхүү муж, Эрхүүгийн УЦС-аас цахилгаан эрчим хүч нийлүүлэх сонирхолтой байгаагаа удаа дараа мэдэгдсэн. Тодруулбал,  шинээр шугам татахын оронд одоо байгаа Эрхүүгийн УЦС-аас гарах цахилгаан дамжуулах сүлжээг ашиглан, илүүдэл эрчим хүчээМонгол улсад хямд тарифаар нийлүүлэх нь аль аль талдаа ашигтай гэж Эрхүү мужийн эрх баригчид үзэж байгаа юм.

 


Энд дуулгахад: Манай улс эрчим хүчний асуудлаа шийдвэрлэхийн тулд Сэлэнгэ мөрний ай савд Шүрэнгийн УЦС байгуулах хувилбарыг судалж байгаа ч энэ нь Байгал нуурын экосистемд хортой гэж үзсэн Оросын талын хүчтэй эсэргүүцэлтэй тулаад буй. Тиймдээ ч төрийн тэргүүний болон засгийн газрын түвшний уулзалтуудаар ОХУ Монгол улсыг өөр боломжит хувилбар сонгохыг удаа дараа санал болгож байгаа нэрээр “шахсаар” байгаа юм.  Олон жил яригдсан ч хөрсөн дээр буугаагүй энэ төслийн олон нийтийн хэлэлцүүлэг ОХУ болон Монгол улсад болж, иргэдийн санаа бодлыг тусгасан бол одоо хоёр орны эрдэмтдийн багийн хамтарсан судалгааны дүнг хүлээж байна. Гэвч 2017 оны наймдугаар сарын 24-нд болохоор төлөвлөгдөж байсан Шүрэнгийн УЦС-ын төслийн байгаль орчны үнэлгээний сэдвээрх Монгол, Оросын эрдэмтдийн хурал хойшилж, хэзээ болох нь тодорхойгүй нөхцөл байдал үүсээд буйтай зэрэгцэн хямд эрчим хүч нийлүүлэх саналыг эрчимтэй тавьж байгаагаас харахад Монголын УЦС-дын төсөл техникийн даалгаварын хэмжээнд зогсох магадлалтай харагдаж байна.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

Зочин /202.179.26.203/

2017-09-14 12:39

Эрхүүгийн УЦС-аас хямд цахилгаан авч өөрийнус ба газар нутгийн сөрөг нөлөөллөөс хамгаалах тадаас нь хараасай. Өргөөшөө 3-5 , уртаашаа 75 км тариалан ба бэлчээрийн газар ганц Эгийн голын УЦС автана. 2000 га ой байхгүй болно. Хэдэн монгол өрх хоолгүй болох юэ? Хэдэн жуулчин, газар тариалан ба МАА бизнес газаргүй болох вэ? Таны хүнсний аюулгүй байдалд тэр нь яаж нөлөөлөх вэ? Энэ УЦС-ууд Байгаль нуурыг аврах төсөл гэдгийг орос эрдэмтэн солиорол гэж дүгнэв.

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.