БНАСАУ Аюулгүйн зөвлөлийн хоригийг үгүйсгэв

2017-09-13 14:00

ESA: Шинэ хоригууд “БНАСАУ болон түүний иргэдийг бүрэн хэмжээний эдийн засгийн бүслэлтэнд оруулах”-д чиглэгдсэн гэж Пхеньян үзэж байна.



НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолд тусгасан шинэ хориг арга хэмжээний багцыг Пхеньян бүрэн үгүйсгэж байгаа гэнэ. Энэ талаар есдүгээр сарын 13-ны өдөр БНАСАУ-ын Гадаад хэргийн яам нь мэдэгджээ.


“Зохимжгүй, түрэмгий арга хэрэгсэл ашиглаж байгаа АНУ-ын санаачилсан төслийг тогтоол болгон гаргалаа. БНАСАУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2375 тоот тогтоолыг эрс шийдэмгий шүүмжилж  байгаагийн дээр үгүйсгэж байна. Энэ тогтоол нь БНАСАУ-ын өөрсдийгөө хамгаалах хууль ёсны эрхийг нь  хасаж, манай улс болон иргэдийг бүрэн хэмжээний эдийн засгийн бүслэлтээр боомилоход чиглэгдсэн” гэж Хойд Солонгосын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд онцолжээ.


Түүнчлэн НҮБ-ын шинэ тогтоол нь БНАСАУ зөв зам сонгосон гэдгийг дахин батлаж байна гэж мэдэгдэлд онцлоод Пхеньян “улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалах, оршин байх болон энх тайвныг хамгаалах, бүс нутаг дахь аюулгүй байдлыг АНУ-тай ижил тэнцүү байх зарчмаар хангахын тулд” хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлнэ" хэмээн цохон тэмдэглэсэн байна.


Эргэн сануулахад: Наймдугаар сарын сүүлээр баллистик пуужин дахин хөөргөсөн БНАСАУ есдүгээр сарын гуравны өдөр ээлжит цөмийн туршилтаа хийсэн. Улмаар олон улсын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнгөрсөн даваа гаригт шуурхай хуралдаж, Хойд Солонгосын эсрэг нэмэлт хориг тавих тухай тогтоол батласан юм.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.