Зөвхөн Оросууд л IV зэрэглэлээс ДАШТ-ийг үзнэ

2017-09-13 14:23

Дэлхийн Аварга Шалгаруулах Хөлбөмбөгийн тэмцээний тасалбарын үнэ 20-1100 ам долларын ханштай байна.  Тодруулбал, ирэх онд ОХУ-д болох тус тэмцээний тасалбарыг есдүгээр сарын 14-нөөс  худалдаалах болсноо FIFA зарлажээ. 

 

 

Мэдээж суудлын зэрэглэлээс хамаараад тасалбарын үнэ өөр өөр байх ч хамгийн хямд буюу дөрөвдүгээр ангиллын суудлын тасалбарыг зөвхөн ОХУ-ын иргэдэд худалдана.  Гэхдээ ОХУ-т зарагдаж байгаа тасалбар ч зэрэглэлтэй бөгөөд зөвхөн рублиэр тооцоогоо хийнэ. 4 дүгээр зэрэглэлийн энэ тасалбарыг тус улсын иргэд болон хууль ёсны дагуу ажиллаж амьдарч байгаа гадаадын иргэд буюу резидентүүд авч болно.  Энэ шийдвэр нь гаднаас  ирэх зочдоо хүндэтгэсэн хэрэг гэж оросууд тайлбарлаж байгаа юм.

 

 

Нэмж тэмдэглэхэд, 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ ОХУ-ын 11 хотын 12 цэнгэлдэхэд зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-ны хооронд үргэлжилнэ.

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.