МАН-ын бага хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг зарлана

2017-09-13 15:20

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал болж өндөрлөлөө.  /ESA: МАН-ын Удирдах зөвлөл 33 гишүүнтэй/ Тусгаар тогтнолын ордонд болсон энэхүү хуралдаанаар намын Бага хурлыг энэ сарын 25-нд хийхээр  тов гаргажээ.


 

Удирдах зөвлөлийн хурлаар—Ерөнхий сайдад нэр дэвшигчийг хэлэлцэн тодруулна  гэх мэдээлэл байсан ч энэ удаад шийдсэнгүй. Энэ тухай бага хурлын өмнө ярилцахаар шийдвэр гаргасан байна.

МАН-ын дүрмээр Удирдах зөвлөлөөс олонхийн санал авсан нэр дэвшигчийг намын дарга нь Бага хуралд санал болгох эрхтэй.  Мөн хоёр дэвшигчийг өрсөлдүүлэх, бүр  заалнаас ч нэр дэвших боломжтой гэж заажээ.


Энд сануулахад:  Өмнө нь /долоодугаар сарын 08/ МАН-ын Удирдах зөвлөлийн 10 дугаар хурлаар "2017 оны 09 дүгээр сард намын бага хурлыг зарлан хуралдуулах, сонгуулийн үр дүнгийн талаарх дүгнэлтийг хэлэлцэх, намын их хурлыг товлон зарлах, МАН-ын ээлжит их хурлаар өнгөрсөн 27 дугаар их хурлаас хойших үр дүн, алдаа дутагдлыг авч хэлэлцэх, намын дунд хугацааны зорилго зорилтыг тодорхойлох, шинэ удирдлага 2020 оны сонгуульд бэлтгэх ажлыг эхлүүлэх" тухай Удирдах Зөвлөлийн гишүүд хэлэлцээд байсан юм.

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.