Алтай таван богдод Израйлын уулчдыг хайж байна

2017-09-13 15:59

Алтай таван богдод гарсан Израйлын зургаан иргэн цасанд боогдсон  мэдээллийг аймгийн Цагдаагийн хэлтсээс Онцгой байдлын газарт ирүүлжээ.


Энэ тухай аймгийн Онцгой байдлын газрын орлогч, УСТ-ийн дарга, хошууч Б.Анхбаяр:  "Израйл улсын таван иргэн, нэг казак хөтөчтэйгээр өчигдөр буюу 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 14:00 цагт Алтай таван богдын чиглэлд явсан бөгөөд Алтай таван богдоос 20 км-ийн наана автомашинаа үлдээн явганаар явсан байна" гэж мэдээллэв. Харин нутгийн иргэд хөтөлбөрийн дагуу өнөөдөр эргэж ирнэ гэжээ.


Одоогоор Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас Эрэн хайх аврах бүлгийн дарга, ахлах дэслэгч А.Алмасбекээр ахлуулсан найм, Цагдаагийн хэлтсийн нэг алба хаагч, нийт есөн хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг тэднийг хайж байна.


Энд нэмэхэд, энэ жил Алтай Таван Богд ууланд авиралт хийсний 100 жилийн ой тохиож байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор Монголын өнцөг булан бүрээс, бүр хилийн чанадаас ч уулчид, клуб нэгтгэлээс зохион байгуулж авиралт хийж байгаа юм.


Монгол улсын хамгийн өндөр цэг болох Хүйтэн оргил Алтай Таван Богд ууланд оршдог бөгөөд далайн төвшнөөс дээш 4374 метр өндөр юм. Хамгийн нам цэг нь Хурган нуур бөгөөд 1800 метр болно.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.