Хүнд өвчтнүүдийн 39%-д зохиомол амьсгал шаардагддаг

2017-09-13 16:24

Жил бүрийн есдүгээр сарын 13-нд “Дэлхийн үжилтэй тэмцэх өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг.  Тэгвэл энэ өдрөөр Улсын III төв эмнэлэг, Монголын эрчимт эмчилгээний нийгэмлэг, АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль хамтран “Хүнд өвчтөний амьсгалын зохиомол дэмжлэг, амьсгалын замын сувилахуйн тусламж, үйлчилгээ” сэдэвт сургалт, семинарыг  зохион байгуулсан байна.

 


Дэлхийн улс орнуудын эрчимт эмчилгээний 412 тасагт хийсэн судалгаагаар эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлэгчдийн 39%-д амьсгалын зохиомол дэмжлэгт эмчилгээ шаардлагатай байдаг ба өвчин эмгэгийн эзлэх хувь, амьсгалын замын цочмог дутагдал (66%), уушгины архаг бөглөрөлтөт өвчний сэдрэл (13%), ухаангүй байдал (10%) болон мэдрэл-булчингийн эмгэг (10%) байдаг байна. Эдгээр эмчлүүлэгчдийн амьсгалын зохиомол дэмжлэгийн үргэлжлэх дундаж хоног нь 7 хоног байдаг ба эндотрахейл гуурстай 75%, трахеостомын гуурстай 24%, маскаар шууд бус амьсгалын дэмжлэг 1% -ыг тус тус эзэлдэг байна. Иймд амьсгалын зохиомол дэмжлэг, амьсгалын замын сувилахуйн тусламжийг цогцоор нь шийдэж өвчтөний аюулгүй байдлыг хангахад сувилагч мэргэжилтэнд мэдлэг, чадвар эзэмшүүлж, тусламж үйлчилгээг үр дүнтэй, чанартай, хүртээмжтэй үзүүлэх нь сувилахуйн тусламжийн нэн тэргүүнд тавигдах асуудал болоод байгааг зохион байгуулагчид ярьж байна.

 


Сургалтанд хот, хөдөөгийн 28 эмнэлгийн 206 гаруй сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн оролцжээ.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.