Эсгийн дээр урласан “Монголын нууц товчоо”-г Гиннест бүртгүүлнэ

2017-09-13 16:41
"Монголын нууц товчоо"-г 108 метр эсгий дээр зээгт ширмэлээр урласан бүтээлийг олон нийтэд танилцууллаа.

Энэхүү бүтээлийг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Хан Хэнтийн гар урчууд” ХХК-ийн хамт олон санаачлан эхлүүлсэн бөгөөд 21 аймгийн гар урчууд урлалцсан байна. Мөн Өвөрмонгол, Тува, Буриад зэрэг монгол туургатнуудын ур ухаан шингэсэн хэмээн “Хан Хэнтийн гар урчууд” ХХК-ийн захирал Ж.Нарантуяа ярилаа.

 


“Хан Хэнтийн гар урчууд” ХХК-ийн захирал Ж.Нарантуяа, “Манай гэр бүл үе дамжин зээгт оёдлоор аливаа зүйлийг урлаж байна. Би гурав дахь үе нь бөгөөд ээжээсээ зээгт оёдлыг сурсан. Эмээ, ээжийнхээ зааж өгсөн зээгт оёдлоор энэ бүтээлийг бүтээсэндээ үнэхээр их баяртай байна. Энэхүү бүтээлээ 2015 оны арванхоёр дугаар сарын 28-ны өдөр эхлүүлээд 2017 оны гуравдугаар сарын 10-нд сүүлийн учгаа шингээж оёж дуусгасан. Эсгий дээр дүрсэлсэн хүн, амьтан, гэр зэргийг зээглэж оёсон бол бусад хэсгийг нь ширж оёсон. Ер нь ирээдүйд хадгалж үлдэх учир энэхүү бүтээлээ чанартай, сайн хийхийг л хичээсэн”.

 

 

108 метр эсгий дээр “Монголын нууц товчоо”-г урлах бүтээлийг санаачлагч Д.Нэргүй, “2014 оноос Монголын нууц товчоог урлах санааг гаргаж байлаа. Тэгээд 2015 оноос оёх ажил эхэлсэн. Энэхүү бүтээлийг турвихдаа ШУА-ын Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэдтэй хамтран ажилласан. Мөн 21 аймгийн гар урчуудад эсгийгээ тав, таван метрээр нь өгч "Монголын нууц товчоо"-г зурууллаа.


 

 


Уг бүтээлд 108 метр цагаан эсгий, 20000 метр тэмээний утас, 120 ширхэг тэвнэ, 120 ширхэг зүү, 32 өнгийн 100 гаруй литр будаг, 288 метр нягтруулагч таар, 110 метр цагаан даавуу орсон байна. Монгол зураг, монгол үндэсний хээ угалз, Хүннүгийн үеийн буган хөшөө, хадны сүг зураг, монгол ёс заншил болох нүүдэллэх, мал маллах, бөөгийн болон уран дарханы үйл гээд олон үйл явцыг багтаан харуулсан онцлогтой бүтээл байв.

 

 

"Өнгөт хэвлэл" ХХК-ийн хуулийн зөвлөх Ж.Дэлгэрбат, “108 метр эсгий дээр урласан дүрслэх урлагийн энэ бүтээл дэлхийд анхных гэж үзэж байгаа учраас Гиннесийн дээд амжилтад бүртгүүлэх бүхий л үйл ажиллагааг манай компани хариуцан ажиллах болно. Манай компани 2016 оны Гиннесийн дээд амжилтын номыг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр, монгол хэл дээр орчуулан гаргасан учир тус байгууллагатай холбоотой байдаг. Дээд амжилтад бүртгүүлэх анхан шатны хүсэлтээ өгөхөд бэлэн болсон. Ер нь энэ төрлийн амжилт нь дэлхийд маш содон сонин байх учир Гиннесийн амжилтад бүртгэх байх гэсэн найдлагатай байгаа” .  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

Naraa /43.228.129.129/

2017-09-14 11:13

naad ymarch ev havgui hachin ymaa huvaaj huuhdiin jijeg oroond olog. neg bol tsetserlegiin hanand olog ymarch go zuin ym baihgui tegeed teriige neeh saihan ged yvad bh ym icheech. manai MONGOLCHUUDIIN neg tiim [хориотой үг] zan bn tom ih bol goy gesen setgehui. mongol ulamjilalt shirmel bish tehnolog n ydtsan [хориотой үг] ym

Хариулах 1 1

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.