“Өндөр ээж хилийн заставт" арга хэмжээ боллоо

2017-09-13 17:14
Өдөрлөгт ирсэн ахмад хилчид, залуу дайчдын хамт

Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн ахмадын хороо “Өндөр ээж хилийн заставт” нэртэй өдөрлөгийг Хилийн Цэргийн 0101 дүгээр ангийн бэлтгэл дэд хурандаа Л.Баярбаатар даргатай ахмадын хороотой хамтран “Тавт” шалгалт хамгаалалтын заставт зохион байгуулжээ.


 

ESA—Орон нутаг дахь сурвалжлагчийн мэдээлснээр: Алтанбулаг сумын өндөр настан Я.Ягаан, Ч.Даринчулуун, У.Пүрэвсүрэн, Д.Гүндэгмаа нар болон 0101 дүгээр ангийн ахмад хилчин н.Нямсүрэн, Г.Жавзан, Л.Чулуунхүү  нар цай хоол, цагаан идээний дээжээрээ хилчин дайчдаа дайлж, баярын мэнд дэвшүүлэн, албандаа үнэнч шударга, сонор соргог ажиллахыг захих өдөрлөг зохион байгуулжээ.
Өдөрлөгийн явцад хилчин дайчид ахмадуудын хооронд Монголын уламжлалт шагайн наадгай, шатар, дартсын тэмцээн зохиогдож, багийн дүнгээр хилчдийн баг түрүүлжээ.
Тэмцээний шатрын төрөлд байлдагч Б.Батхишиг, дартсны төрөлд байлдагч Ч.Мөнх-Эрдэнэ тэргүүн байранд шалгарсан бол Монгол наадгайн төрөлд Алтанбулаг сумын өндөр настан Ч.Даринчулуун тэргүүлсэн байна.
Дашрамд дуулгахад, “Өндөр ээж хилийн заставт” өдөрлөгийг өмнөх жилүүдэд өөр нэртэйгээр зохион байгуулж байжээ.

Тодруулбал,  Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ахмадын хороо жил бүрийн есдүгээр сарын 17-нд тохиодог Монгол улсын хилчдийн баярыг угтан “Настны цай амттай” арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг юм байна. Энэ арга хэмжээ нь торгон хил дээр үүрэг гүйцэтгэж байгаа хилийн харуулын дайчдад ахмад настнууд өөрийн гараар бэлтгэсэн цай идээний дээжийг  өргөдөг хүндэтгэлийн ажиллагаа юм.  Алтанбулаг сумын хорооноос санаачилсан энэхүү уламжлалт ажлыг Сэлэнгэ аймгийн бэлтгэл дэд хурандаа Р.Ганхуяг даргатай ахмадын хороо дэмжин, аймагтаа байгаа Хилийн цэргийн 0101, 0243 дугаар ангийн заставуудад байрлах сумдынхаа ахмадын хороодод чиглэл өгч энэ төрлийн арга хэмжээ зохион байгуулахыг даалгасан бөгөөд үүний дагуу Сүхбаатар, Зэлтэр, Хүдэр сумын ахмадын хороод хилчдийн баяр угтсан ажил төлөвлөөд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа ажээ. 

 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.