Сингапурын анхны эмэгтэй Ерөнхийлөгч

2017-09-13 18:03

ESA: Сингапурын ерөнхийлөгчийн эрх мэдэл хязгаарлагдмал, гэмт хэрэгтнүүдийг өршөөх асуудлыг л зонхилон шийдвэрлэдэг.

 


Саяхныг хүртэл парламентын даргаар ажиллаж байсан Халима Якоб гэх эмэгтэй Сингапурын ерөнхийлөгч болжээ. Энэ талаар есдүгээр сарын 13-ны өдөр Сингапурын сонгуулийн хорооноос мэдээллэсэн байна.
Ингэснээр 63 настай Якоб улсынхаа анхны эмэгтэй ерөнхийлөгч болсны дээр сүүлийн 47 жилийн хугацаанд малайчуудаас гарсан анхны төрийн тэргүүн болж байгаа юм.

 

 

Энд дуулгахад, Сингапурын Ерөнхийлөгчийн эрх мэдэл хязгаарлагдмал байдаг. Тус улсыг Ерөнхий сайд нь ихэвчлэн удирддаг юм. Улсын ерөнхийлөгч төсвийн төслийг хэлэлцэх, засгийн газрын томилгоонд хориг тавих, гэмт хэрэгтнүүдэд өршөөл үзүүлэх эрхтэйгийн дээр алт валютын нөөцийг хадгалагч гэсэн статустай байдаг. Засгийн газрын шийдвэрийг цуцлах хүнд бөгөөд харин Сингапурын Ерөнхийлөгчийн гол үүрэг нь цаазын ял сонссон гэмт хэрэгтнүүдийг өршөөх асуудлыг авч хэлэлцдэг юм байна.

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.