Л.Нарантуяа: Хүү минь ердийн сургуульд сурахыг хүсдэг, гэвч...

2017-09-13 19:24

Сэргээн засалт, сургалт  үйлдвэрлэлийн төвийн санаачлагаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил, хамгаалал” үндэсний форумыг  зохион байгууллаа.


Чуулганд 21 аймаг, 9 дүүрэг болон тусгай сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, эцэг эх асран хамгаалагчид, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд  үзүүлж буй эрүүл мэнд боловсрол, нийгмийн хамгааллын хүртээмжийг сайжруулах, тэдэнд тулгамдаж буй бэрхшээл, шийдвэрлэх арга зам, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг хэлэлцэж, санал бодлоо солилцоо.

 


Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нийгмийн бүхий л үйлчилгээнд тэгш хамруулсанаар ялгаварлан гадуурхах, тусгаарлах үзлээс ангид байх боломж илүүтэй бүрдэх юм.  


2016 оны байдлаар ЕБС-д хөгжлийн бэрхшээлтэй 8362 хүүхэд хамрагдаж байгаа нь ерөнхий боловсролын сургуульд  суралцаж байгаа  ердийн хүүхэдтэй харьцуулахад 1,5 хувийг эзэлж байна.


Хэдийгээр манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулах хөтөлбөр хэрэгжиж байгаа ч тухайн хүүхдийг сургах орчин бүрдээгүй, багш нар бэлтгэгдээгүй, багш нарт урамшуулал олгох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургаж байгаа багшийн ажлын үр дүнг дүгнэх механизм байхгүй зэргээс дээрх хөтөлбөр амьдрал дээр хэрэгждэггүй.


Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй тухайн хүүхдийн эрүүл мэндийн  байдлаас шалтгаалж ердийн сургуульд  суралцахад  боломж нь хязгаарлагдаж байдаг байна.  

 

 

Б. Энх-Амгалан: Гадуур явахад хүмүүс хараад эвгүй ч би тоодоггүй

 

 


Г.Туяа: Тусгай хэрэгцээт боловсролыг мэргэшсэн багшаар заалгах нь илүү үр дүнтэй

 

 

Л.Нарантуяа: Хүү минь өөрөө ч ердийн сургуульд сурахыг хүсдэг, гэвч,,,

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.