Булганчууд өнөөдрөөс "өрөнд орж" эхлэв

2017-09-14 14:42

ESA: Булган аймгийн ЗДТГ-аас ирэх онд болох 80 жилийн ойгоо угтан, нутаг даяараа хандивын аян өрнүүлж эхлээд байна.

 

Тодруулбал энэ есдүгээр сараас эхлэн тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын удирдлага 500,0 мянга, дэд дарга 300 мянга, хэлтэс, тасгийн дарга 150 мянга, ажилтан, албан хаагч, ажиллагсдаас гурван өдрийн цалин, малчин өрхүүдийн малын тооноос хамааруулан 10 мянган төгрөгөөс нэг сая төгрөг, бусад өрх бүрээс 10 мянган төгрөгийн хандивын аян эхэлсэн байна.

 

 

Энд нэмэхэд, түүхэн ойгоо тэмдэглэх аймгуудын нэг нь Булган байгаа юм. Тиймээс аймгийн Засаг дарга түүхт ойгоо угтаж 80 бүтээлч ажил хийхээр төлөвлөсөн байна. Гэвч өнгөрсөн сард болсон /наймдугаар сарын 01-нд / аймгийн ИТХ-ын хуралдаанаар ойн бэлтгэл ажлын явц удаашралтай, хөрөнгө санхүүгийн нөөц бүрдүүлэх эх үүсвэр дутмаг, цаг хугацаа давчуу зэргээс болж ажлын 40 хувьтай байгааг дүгнээд ажлаа эрчимжүүлэхээр болсон юм.  

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.