Ц.Бат-Өлзий: Би долоон хүний амь насны төлөө тэмцэх болно

2017-09-14 18:11

2016 оны наймдугаар сарын 5-нд Хүйн долоон худаг орчимд зам тээврийн ослоор нэг гэр бүлийн долоон хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн өнөөдөр /есдүгээр сарын 14-нд/ Авилгатай тэмцэх газарт хандлаа.

 


ESA: — 2016 оны наймдугаар сарын 5-ны өдөр осол юунаас болж гарсан, осолд орсон машин ямар шалтгаанаас болж урсгал сөрсөн бэ гэдгийг цагдаагийн байгууллагаас тогтоогоогүй. Мөн осолд орсон машиныг шахаж эсрэг урсгал руу оруулаад зугтсан жолоочийг олоогүй байгаа зэргээр хэргийн мөрдөн байцаалт хангалтгүй  гүйцэтгэлтэй байгаа юм байна.

 


Тиймээс хэргийн газарт анх ажилласан байцаагч, баг бүрэлдэхүүнд гомдолтой байгаа учраас Авлигатай Тэмцэх Газарт хандаж байна гэж хохирогчийн ар гэрийхэн хэллээ.


Хохирогчийн эгч Х.Алгирмаа: Тухайн үед гэрчүүд сандарсан байсан учраас манай дүүгийн машиныг шахсан шаргал өнгийн машины марк, улсын дугаарыг нь харж чадаагүй гэсэн. Тэгээд л тэр машин алга болсон бөгөөд өнөөдрийг хүртэл олдоогүй байгаа. Хэрэв тухайн үед хэргийг анх шалгасан Нийслэлийн цагдаагийн газрын 3-р хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Г.Ууганцэцэг цаг алдалгүй түргэн шуурхай ажилласан бол машиныг олох боломжтой байсан. Бид Төв аймгийн Лүн сумын камерыг шүүлгэх гэсэн боловч мөрдөн байцаагч хойшлуулсны улмаас шүүлгэж чадаагүй. Осолдсон машин, манай машиныг осолдоход хүргэсэн машин хоёулаа Төв аймгийн Лүн сумаар орж ирсэн. Тэр үед л камерыг нь шалгасан бол хэрэг замхрахгүй байсан.


Ийнхүү хэргийг анх шалгасан мөрдөн байцаагчийг хуулийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэн Цагдаагийн Ерөнхий газарт энэ оны хоёрдугаар сард гомдол гарсан бөгөөд энэ гомдлын хариуг хоёрдугаар сарын 22-ны ЦЕГ-ын дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсээс өгчээ. Ингэхдээ Нийслэлийн цагдаагийн газрын 3-р хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Г.Ууганцэцэг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир хоёр сарын цалинг 20 хувиар хасах сахилгын шийтгэл ноогдуулахаар болсон байна. Гэвч энэхүү шийтгэлийг Г.Ууганцэцэгт ноогдуулаагүй болох нь баримтаар нотлогджээ.

 

 

Энэ хэргийн талаар хохирогчийн ээж Ц.Бат-Өлзий: Ослыг харсан гэрчийн хэлснээр манай хүүгийн машиныг нэг машин шахсан бөгөөд улмаар эсрэг урсгалаар явж байсан “Тоёота Ланд крузер 200” маркийн автай машинтай мөргөлдөж, замын хажуу руу шидэгдсэн. Улмаар 10-20 минутын дараа машинд гал гарч зорчигчид бүгд амиа алдсан. Миний үр хүүхдүүдийг нас барсан учраас үг хэлж чадахгүй гээд хэргийг хаах гэж оролдож байна.

 


Хэрэг гарснаас нэг хойшхи нэг жилийн хугацаанд хэргийг шалгах поркурор гурван удаа солигдож, хоёр удаа хэрэг хаагдсан байна. Одоогоор энэ хэрэг Төв аймгийн Поркурорын газарт шалгагдаж байгаа бөгөөд гурав дахь удаагаа дахин шалгагдаж эхэлжээ. Хаагдах болсон шалтгааныг эзэн холбогдогч нь нас барсан, хариуцлага хүлээх хүн байхгүй гэж цагдаагийн байгууллагаас тайлбарладаг гэнэ.

 

 

Хохирогчдын гэр бүлийнхэн хэрэг удаа дараа хаагдсан, Төв аймгийн цагдаа, поркурорын байгууллага үүрэгт ажлаа хангалтгүй хийж байгаад гомдолтой байгаа учир үнэн мөнийг тогтоолгохоор Авилгатай тэмцэх газарт хандаж байгаагаа илэрхийллээ.

 

 


 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 5 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (5)

Зочин /103.229.121.141/

2017-09-18 20:35

Приус байна уу Ланд байна уу хамаагуй бугд л хурд хэтруулдэг шуу дээ. Баруун талдаа рультэй хуучин машин илуу их аюул дагуулдаг

Хариулах 0 0
Зочин /66.181.178.134/

2017-09-17 22:05

Guitsej turuuleh gej esreg ursgalruu orson mashind zaaval zam tavij uguh albagui. Shahsan geed baigaa ni ug ni baruun gar taliin teevriin heregsel davuu erhtei gedeg durmiig dagasan hereg.

Хариулах 0 1
Mongol /147.75.208.225/

2017-09-15 18:40

Яах аргагүй Ланд 200 хурд хэтрүүлсэншдээ. Тэр орой Архангайн Цэцэрлэг сумаас нийтийн автобусанд суугаад УБ хот руу буцаж явахад Лүн сумын наахнатай хот руу маш өндөр хурдтай 10-аад 200, 570-ууд автобусыг гүйцээд давхиад явсан юм. Би ч за энэ зүрх хөөрсөн юмнууд гай болнодоо гэсэн юм бодоод өнгөрсөн. Цаг гаруй яваад Эмээлтэд иоэхэд тэр машинуудын нэг Приус машиныг мөргөөд шатаасан байсан. Онцгой, цагдаа, гал, түргэн гээд бүх машинууд бүрэнхийд гэрлээ анивчуулаад байж байсан. Яаж бодсон ч 200 эсрэг урсгалд орж Приусыг мөргөсөн харагдаж байсан.

Хариулах 1 2
Зочин /66.181.177.59/

2017-09-15 14:57

Манай хууль хяналтын байгууллагууд ажлаа хийж мэддэггүй юм уу, эсвэл авилгал аваад чимээгүй өнгөрдөг юм уу, арай л хэтэрхий юм аа. Арай ч дээ, нэг дор долоон хүн гэхээр үнэхээр өрөвдмөөр юм. Монголд хэдэн машин байгаа билээ, хэд нь жийп билээ. Арай л арчаагүй юм аа. Тэр осол гаргасан жолооч эхнэртэйгээ явсан гэсэн. Эмэгтэй хүн, эх хүн байж 7 хүн шатааж алчихаад, нялх бяцхан хззхдүүдийг амьдаар нь шатаачихаад яаж бүтэн нойртой хонож явдаг байнаа. Олохгүй байна гэж байхгүй, олоод авилгал аваад дарсан байх оо

Хариулах 0 1
Зочин /202.131.236.139/

2017-09-15 13:00

Эвий эвий 3 нь хүүхэд бна шдээ. Амьдаараа галд шатах тэр тарчлалыг 3 бяцхан үрс мэдэрсэн гэхээр үнэхээр....

Хариулах 0 2

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.