Булганчууд 437,2 метрийн урттай гүүртэй боллоо

2017-09-18 16:04

Монголын хамгийн урт гүүр ашиглалтанд орлоо. Тодруулбал, Булган аймгийн Сэлэнгэ сум, Сэлэнгэ мөрөн дээгүүр 437,2 метрийн урттай бетон гүүр ашиглалтанд орсон байна.


Ийнхүү Сэлэнгэ мөрөн дээгүүр баригдсан 6 дахь гүүр ашиглалтад орсноор, газар тариалангийн бүс нутаг болох Сэлэнгэ суманд ургацын тээвэрлэлтийг түргэсгэх, тээвэрлэлтийн зардлыг багасгах, сумын иргэд болон улс орны нийгэм эдийн засагт онцгой үр дагавар өгөхөөр, өндөр ач холбогдол бүхий бүтээн байгуулалт гэж орон нутгийнхан үзэж байна.

 

 

 

Хоёр жилийн хугацаанд хийсэн энэ гүүр нь даацын хувьд сүүлийн үеийн норм буюу 1 тэнхлэгийн ачаа 14 тн, тулгуураас тулгуур хооронд 140 тн-ийг даах хүчин чадалтайгаар ган бүтэц, төмөр бетон хийцээр хийгджээ.


Бүтээн байгуулалтанд “Хотгор зам” ХХК-ийн нийт 120 гаруй ажилчин, Хялганат тосгоны цэргийн ангийн хамт олон ажиллажээ.

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.