Ачааны чингэлэгт хүлэмж байгуулжээ

2017-09-19 11:48

 

ESA: Ачааны чингэлэгт багтаасан хүлэмжийг тусгай аппликейшнээр удирдан, чийг, бордоо, нарны гэрлийн тусгалыг зохицуулна.


 
Америкийн зохион бүтээгч Кимбелл Маск ачаа тээврийн зориулалттай чингэлэгт ямар ч төрлийн ургамал, хүнсний ногоог тариалах боломжтой зөөврийн хүлэмж зохион бүтээжээ.


Square roots нэртэй энэхүү зөөврийн хүлэмжийг Нью-Йорк мужийн Бруклин хотод 10 ширхэгийг байгуулаад байна. Нэг чингэлэг нь ойролцоогоор 30 метр квадрат талбайтай хэдий ч 800 метр квадрат талбайд тариалсантай дүйхүйц хэмжээний хүнсний ногоо болон бусад ургамлыг тариалах боломжтой.


Үүний тулд, чингэлэг дотор тариалангаа босоо хэлбэртэй тарихаас гадна, нэг эгнээг нөгөө эгнээ рүү шилжүүлэх зөөвөрлөх гэх мэтээр ашиглаж болох юм байна.


Энэ төхөөрөмжид тариалсан хүнсний ногооны хөрсний чийг, нарны гэрэл, бордооны хэмжээг тусгай аппликейшны тусламжтайгаар удирдаж, тохируулдгаараа онцлогтой. Нэг чингэлэгт ургуулж байгаа ногоог услахын тулд 30 литр ус шаардлагатай. Харин нарны туяаны оронд ягаан өнгийн лед гэрлийг ашиглажээ. Түүнийн зохион бүтээсэн зөөврийн чингэлэгт тарьж ургуулсан шинэ ногоогоор Нью-Йорк мужийн Бруклин хотын ресторанууд үйлчлүүлэгчиддээ үйлчилж байна.

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.