Эх сурвалж: Гэр бүлийн 7 хүн амь эрсэдсэн авто ослын мөрөөр...

2017-09-19 19:30

2016 оны наймдугаар сарын тавны өдөр Хүй долоон худаг орчимд нэг гэр бүлийн 7 хүн зам тээврийн ослоор амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэргийг хариуцан шалгах прокурор гурван удаа солигдож, хоёр ч удаа хэрэг нь хаагджээ. Тус хэрэг нь одоогоор Төв аймгийн прокурорын газарт шалгагдаж байгаа бөгөөд гурав дахь удаагаа хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. Хохирогчийн ар гэрийнхэн хэргийн шалгалтын ажил удааширч, хэргийн мөрдөн байцаалтад хөндлөнгийн нөлөө байна гэж үзсэн учраас өнгөрсөн Пүрэв гарагт /2017.09.14/ АТГ-т хандсан.

 

Учир нь тус хэргийг анхлан мөрдөн байцаасан Г.Ууганцэцэг гэх байцаагч хэрэг бүрдүүлэлтэд илэрхий дутуу, дулимаг ажилласан нь тогтоогдсон ажээ. Иймд эрх ашгийн зөрчил байна гэдэг үндэслэлээр хохирогчид ийнхүү АТГ-т ханджээ.

 

Тодруулбал: Тухайн осол гарах нөхцлийг бүрдүүлж, шахсан Жийп маркийн автомашин хэргийн газар дээрээс зугтсан бөгөөд одоо хэр олоогүй байна. Мөн осол, аваар гарахад нөлөөлсөн автомашин олдоогүй байтал нас барсан хохирогчдыг буруутай гэж үзэн хэргийг хаасанд ар, гэрийнхэн нь гомдолтой байгаагаа хэлж байлаа.

 

Амиа алдсан жолоочийн ээж Ц.Бат-Өлзий хэлэхдээ: "Хүний гарт амь үрэгдсэн хүн байлаа гэхэд алуурчныг нь олж тогтоолгүйгээр, нас барсан хүнийг өөрөө буруутай гэж буйгаас ялгаагүй зүйл болж байна" гэлээ.

 

Энэ тухай "Эх сурвалж" агентлаг сурвалжилж нэвтрүүлэг бэлтгэснээ хүргэж байна. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.