С.Ганбаатар: Монголын төрд сахилга бат хамгаас чухал 

2017-06-26 14:55

 


Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-ас нэр дэвшигч С.Ганбаатар гэргийн хамт өнөөдөр 12.30 цагт Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуульд саналаа өглөө. 


 

 

Нэр дэвшигч С.Ганбаатар санал өгснийхөө дараа “Эрхэм хүндэт сэтгүүлчид ээ, эрхэм хүндэт Монголын ард иргэд, ахан дүүс ээ. Монголын ард түмнээсээ сонгогддог энэхүү сонгууль бол эрх баригчдыг төрийн дээр сандайлсан хариуцлагатай сахилга баттай байлгах үндсэн хуулийн цорын ганц тогтолцоо билээ. Монголын улс төрд өнөөдөр хариуцлага, сахилга бат хамгаас чухал байна.

 


Монгол улсын Ерөнхийлөгч өөрсдөө сахилга, хариуцлагыг чанга сахин хэрэгжүүлснээрээ Монголын улс төр, нийгэмд хариуцлага биежиж, ард иргэдэд сайхан амьдрал бий болно. Миний ард түмэнтэйгээ байгуулсан хариуцлагын гэрээгээ 100 хувь хэрэгжүүлж биелүүлэх болно гэдгээ илэрхийлье. Монголын минь заяа их ээ. Монгол улсын тусгаар тогтнол мандан бадрал хүчирхэгжин мандана аа” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.
 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.