АТГ-аас гэр бүлийн 7 хүний амь үрэгдсэн ослын мэдээллийг худалдаж авна

2017-09-22 15:34

    Авлигатай тэмцэх газраас гэр бүлийн долоон хүнийг авто осолд орж нас барахад нөлөөлсөн байж болох, хэргийн газраас санаатайгаар оргон зайлсан жолоочийн тухай мэдээллийг худалдаж авахаар болжээ. Хохирогчдын ар гэрийнхэн тус хэргийг мөрдөн шалгаж байсан, Нийслэлийн цагдаагийн газрын гуравдугаар хэсгийн мөрдөн байцаагч Г.Ууганцэцэгийг ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэж үзсэн учир түүнийг шалгуулах хүсэлтийг АТГ-т өгөөд байгаа юм. Энэ дагуу мөрдөн байцаагч Г.Ууганцэцэгийг АТГ-т дуудан мэдүүлэг аваад байгаа аж.


    “Эх сурвалж” агентлагийн “Эх сурвалж- Авторын хөтөлбөр” нэвтрүүлгээрээ хэрэг явдал хэрхэн өрнөсөн, өдгөө аль шатанд яваа талаар сурвалжилж, дэлгэрэнгүй мэдээллийг хүргээд байгаа билээ.

 

 

Эх сурвалж: Гэр бүлийн 7 хүн амь эрсэдсэн авто ослын мөрөөр...

 

 


Цаашид бид энэхүү үйл явдал, хэргийн явцын талаарх мэдээллийг цаг алдалгүй уншигчиддаа хүргэсээр байх болно.


Одоогоор хохирогчдын ар гэрийнхний 2017 оны есдүгээр сарын 14-нд гаргасан хүсэлтийн дагуу АТГ-аас, “2016 оны наймдугаар сарын 05-ны өдөр Хүй долоон  худаг орчимд 72-40 УБҮ улсын дугаартай 'Тоёота приус' маркийн автомашин, 01-16 УНА улсын дугаартай авто машинтай мөргөлдөж, ослын улмаас долоон хүний амь нас хохирсон зам тээврийн ослыг үзэж харсан, хэргийн талаар сонссон иргэд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст хандана уу” хэмээн албан ёсоор зар тавиад байна. Хэргийн талаарх мэдээллийг АТГ-ын мөрдөгч, комиссар М.Эрдэнэсайхан, мөрдөгч, комиссар Ц.Золзаяа нартай биечлэн уулзаж, эсвэл  70112483, 70112479 дугаарын утсаар мэдэгдэж болох юм байна.

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

7 xun /202.179.26.255/

2018-09-10 15:31

mungu awdag setguulch Shirtuya

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.