Монгол руу татах эрчим хүчний сүлжээнд Хятад хөрөнгө оруулалт хийж магадгүй

2017-09-25 15:49

ESA: — ОХУ-аас тавьсан, цахилгаан эрчим хүч дамжуулах сүлжээ байгуулах саналыг  Засгийн газар огцорсонтой холбоотойгоор хэлэлцэх яам алга.

 

БНХАУ Оросоос Монгол руу татах цахилгааны сүлжээг байгуулахад хөрөнгө оруулагчаар оролцож магадгүй гэнэ. Энэ талаар ОХУ-ын дэд сайд Аркадий Дворкович мэдэгдсэн талаар irk.ru цахим хуудас дамжууллаа.

 

 

 

“Оросоо Монгол улс руу цахилгаан эрчим хүч дамжуулах талаар яригдаж байна. Энэ нь Монголын цахилгаан эрчим хүчний эрэлтээс хамаарна. Томоохон аж үйлдвэрийн төсөл хэрэгжих, төмөр замыг цахилгаанжуулах эсэх асуудал чухамхүү энэ эрэлтээс хамаарах юм. Энэ бүгдийг судлана” гэж Аркадий Дворкович мэдэгджээ.

 

 

Дашрамд дуулгахад, манай улс Сэлэнгэ мөрний ай сав дээр усан цахилгаан станц барих төлөвлөгөөтэй байгаа. Харин  Орос улс энэ нь Байгал нуурд хор хохирол учруулна гэж үзсний улмаас өөр хувилбар авч үзэхийг санал болгосоор байгаа юм. Түүнчлэн цахилгаан эрчим хүч дамжуулах сүлжээ байгуулах замаар манай улсын эрчим хүчний хомсдлыг нөхөхөд туслах санал гаргаж байсан юм.

 


Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ саналыг Монголын тал судалж байгаа гэх ч энэ ажлын явц ямар түвшинд байгаа нь одоогоор тодорхойгүй байна. Албан бус эх сурвалжийн мэдээллэснээр Засгийн газар огцорсонтой холбоотойгоор холбогдох яам бүтцийн өөрчлөлтийг хүлээсэн, харин хувийн хэвшлийнхний дунд цахилгаан дамжуулах сүлжээний талаар яриа гарсан төдий байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл Оросын тал эрчимтэй судлан, санал болгож байгаа цахилгаан эрчим хүч дамжуулах сүлжээг Монгол руу татах санал манай улсын хувьд ямар ч ахицгүй, судлагдаагүй байна.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.