Долоон хүний амь нас эрсэдсэн хэргийг шалгахаар ЦЕГ-аас шинэ баг томилжээ

2017-09-27 19:44


Гэр бүлийнхээ долоон хүнийг авто ослоор алдсан иргэн Ц.Бат-Өлзий өнөөдөр Цагдаагийн Ерөнхий газрын удирдлагуудтай уулзжээ. Энэ талаар нь иргэн Ц.Бат-Өлзийтэй утсаар холбогдож тодрууллаа.

 


Тэрээр, “ЦЕГ-аас хэргийг мөрдөх шинэ баг томилсон тухайгаа мэдэгдсэн. ЦЕГ-ын Мөрдөн байцаах газрын мөрдөгч дэд хурандаа н.Хөхөө гэдэг хүнээр ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй баг томилсон гэнэ. Намайг хэргийн тухай бүхий л материалаа н.Хөхөө гэдэг хүнд өгөөрэй гэж хэлсэн. Шинээр томилсон баг энэ хэргийг эхнээс нь, дахин  шалгана. Түүнчлэн энэ хэрэг дээр ажиллаж байсан Г.Ууганцэцэг тэргүүтэй хууль, хяналтын байгууллагын ажилтнуудыг ч шалгаж, тэдэнд хэргийг илрүүлэхгүй байх ашиг сонирхол байгаа эсэхийг шалгана гэсэн” гэлээ.

 


ESA: Хэрэг гарснаас хойш бүтэн жилийн хугацаа өнгөрчихөөд байхад мөрдөн байцаалт удаашралтай, тодорхой ямар ч сэжүүр гараагүй  энэ хэрэг одоо л нэг урагшлахаар болж байгаад хохирогчдын ар гэрийнхэн баяртай байна.

 


Гэр бүлийнхээ гишүүдийг авто осолд алдсан хохирогч эмэгтэй Ц.Бат-Өлзий өөрт байгаа хэргийн тухай материалаа маргааш /2017.09.28/ ЦЕГ-ын мөрдөн байцаах газрын мөрдөгч н.Хөхөөд өгөхөөр болжээ.

 


Эргэн сануулахад: Хохирогч Ц.Бат-Өлзийгийн охин болон зээ нар, худынхан нь нийлсэн долоон хүн Хүй долоон худаг орчмын замд ослоор амиа алдсан хэрэг 2016 оны наймдугаар сард гарсан юм.

 

Тэдний унаж явсан “Приус” маркийн автомашиныг шахаж, осол гаргахад нөлөөлсөн байж болзошгүй байгаа жийп машины эзэн олдоогүй. Тиймээс хэргийн үнэн мөнийг олуулахаар АТГ, Нийслэлийн прокурорын газар болон Ерөнхийлөгчид хандаад байгаа билээ.

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.