Гэр бүлийн долоон хүний амийг авч одсон ослын сэжигтнийг олжээ

2017-09-30 18:29


    Эмээлтийн замд явж байсан Приус машиныг шахаж, гэр бүлийн долоон хүнийг осолд оруулаад хэргийн газраас зугатсан сэжигтнийг цагдаа нар олжээ. Хэрэг гарснаас хойш бүтэн жил өнгөрчихөөд байхад сэжигтнийг ололгүйгээр хэргийг хаах дээрээ тулчихаад байсан юм. Хохирогч эмэгтэй /Уг ослоор өөрийн төрсөн охин болон зээ нараа, худ ургаа алдсан/ эцэстээ АТГ болон УЕПГ, ЦЕГ-ын удирдлагуудад хандаж энэ хэргийн үнэн мөнийг олж өгөхийг хүссэн. 
Энэ дагуу АТГ-аас сэжигтний талаарх мэдээллийг худалдаж авахаар Зар түгээж байсан бол, ЦЕГ-аас энэ сарын 26-нд шинээр Ажлын хэсэг байгуулж, дахин шалгаж эхэлсэн. Үр дүнд өнгөрсөн баасан гараг буюу энэ сарын 29-ний өдөр сэжигтэнг барьсан байна. Тодруулбал бүтэн жил гаруй хайгаад олоогүй сэжигтэнг 3 хоногт олж чадлаа

    “Эх сурвалж” агентлаг энэ талаар хохирогч Ц.Бат-Өлзийгөөс тодрууллаа.

 

Хохирогч Ц.Бат-Өлзий 2017.06.14-нд АТГ-ын үүдэнд анх хэвлэлийн хурал хийснийхээ дараа манай агентлагт хандсанаар “Эх сурвалж” авторын хөтөлбрөөрөө жил гаруйн өмнө гарсан уг хэргийн ээдрээ, илрэхгүй байгаа шалтгаан нөхцлийг богино хугацаанд эрэн сурвалжилж нэвтрүүлэг болгон та бүхэнд хүргэж байсан. 
 

                                                                                      http://ekhsurvalj.mn/news/view/1594

Сэжигтэн илэрлээ, харин түүнд хариуцлага тооцох эсэх, хэргийг үнэн зөвөөр тогтоох эсэхэд эргэлзэж, айдастай байгаагаа хохирогч Ц.Бат-Өлзий ярилаа. Түүнчлэн АТГ-т түүний өгсөн хүсэлтийн дагуу эл хэрэгт анхнаас нь мөрдөн байцаалт хийж байсан цагдаагийн ажилтнуудыг шалгасан эсэх, тэдэнд үнэхээр ашиг сонирхлын зөрчил байсан эсэх ч тодорхойгүй байна. АТГ энэ асуудал ямар ажиллагаа явуулсныг “Эх сурвалж” агентлаг эргэн сурвалжлах болно.


    Ер нь энэ хэргийг цаашид үнэн зөвөөр шийдэж, буруутныг олж тогтоох ажилд хууль, хяналтынхан шударгаар хандана гэдэгт эргэлзээд эхэлчихсэн талаараа олон хүн илэрхийлж байна. Тухайлбал, "Буян" Жагаа хэдхэн хоногийн өмнө "Долоон хүнээ алдсан энэ эхийн нулимс ямар ч үнэ цэнэгүй гэж үү. Хэргийг илрүүлж болох байсан бичлэгийг хэн устгав, мэдээж эрх мэдэлтнүүд..." хэмээн нийгмийн сүлжээнд байр сууриа илэрхийлсэн байв. Харин өнөөдөр Ардчилсан хувьсгалын партизан, АН-ыг үүсгэн байгуулагчдын нэг Д.Рэнцэнтавхай, "Тэр Ланд-200 машины эзнийг эрж олох ажлыг дэмжих сан байгуулцгаая. Ерөнхийлөгч, та энэ хэргийг анхааралдаа аваач" гэсэн постыг нүүр номдоо нийтэлжээ.

    

 

 

 

 

 

 

 

    

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.