Бүргэдийн баяр болж байна

2017-10-01 12:02

Баян-Өлгий аймгийн  Бугат сумын Саят толгойд  энэ амралтын өдрүүдэд уламжлалт бүргэдийн баяр болж байна.

 

 

18 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа  энэ баярт Баян-Өлгий аймгийн 10 сумын 100 орчим бүргэдийн эзэн оролцож байгаа бөгөөд өчигдөр /2017.10.30/  Бүргэдчний хувцас, бүргэд болон морины тоног хэрэгсэл шалгаруулах, Бүргэдчид бүргэдээ дасгасан байдлыг шалгаруулан дүгнэх, "Теңге ілу" буюу мөнгө шүүрэх тэмцээн болон Тэмээн уралдаан, Морьт харваа, Урианхай сурын харваагаар бүргэдчид өрсөлдсөн бол өнөөдөр Шилдэг хос шалгаруулах тэмцээн    ,"Көкбар" буюу тулам булаах тэмцээн тус тус болох юм.

 

 

 

 

 

 

Монгол улсад “Бүргэдийн баяр”-ыг жил бүрийн гуравдугаар сард Улаанбаатар хотноо, аравдугаар сард Баян-Өлгий аймагт тус тус зохион байгуулдаг уламжлал тогтсон.  Өнгөрсөн гуравдугаар сард Жаргалантын аман дахь “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болсон “Бүргэдийн баяр”-аар залуу бүргэдчин Н.Айшолпан буюу Үүрийнцолмон охин урилгаар оролцож байлаа.

 

 

 

 


 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.