“Монгол-Хятадын экспо”-гоос 1.6 сая юанийн орлого олоод байна

2017-10-01 12:51

“Монгол-Хятадын экспо” хоёр дахь удаагийн арга хэмжээнээс  эхний 3 өдрийн байдлаар 1.6 сая юанийн орлого орсон бол худалдаа, хөрөнгө оруулалтын уулзалтын үеэр 2 талын 19 аж ахуйн нэгж 1 тэрбум 8 сая юанийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ. 


Экспоны үеэр хурал форум, худалдаа хөрөнгө оруулалтын нийт 13 арга хэмжээ зохион байгуулагдлаа. 
Анхны буюу 2015 онд болсон экспогийн худалдаа, хөрөнгө оруулалтын уулзалтаар 166 хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, хөрөнгө оруулалтын хэмжээ 140 тэрбум гаруй юаньд хүрсэн. Экспог зорьсон үзэгчдийн тоо 800 мянгад хүрсэн гэх тооцоо бий. 


Монгол улс, БНХАУ, ОХУ-ын эдийн засгийн коридорыг бүтээн байгуулж, дэлхийд чиглэсэн хамтдаа хожих хамтын ажиллагааг хөгжүүлье” гол сэдвийн дор зохион байгуулагдаж буй үзэсгэлэн арга хэмжээнд  Монголын талаас  383 аж ахуй нэгжийн 800 гаруй бизнес эрхлэгчид оролцсон. Түүнчлэн  уг арга хэмжээнд 40 гаруй орны төлөөлөл, ОХУ зочин орноор оролцсон юм.
 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.