Долоон хүний амь хохирсон хэргийн анхны мөрдөн байцаагчийг АТГ-т шалгаж байна

2017-10-03 17:58


        Гэр бүлийн долоон хүний амь эрсэдсэн ослын хэрэг дээр анхнаас нь ажиллаж байсан Нийслэлийн цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн мөрдөн байцаагч Г.Ууганцэцэг нарын хэд, хэдэн хүнийг АТГ-т шалгаж байна.


        Энэ талаар АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалагтай утсаар холбогдож лавлахад: “Хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй байна. Манай байгууллага хуулийн дагуу шалгалтын ажиллагаа, эрэн сурвалжлах үйл ажиллагааг явуулсан” гэв.
    Авто ослын улмаас амиа алдсан долоон хүний ар гэрийнхэн өнгөрсөн есдүгээр сарын 14-нд АТГ-т хандан “Эл хэрэгт анхнаас нь ажилласан мөрдөн байцаагч Г.Ууганцэцэгт ашиг сонирхлын зөрчил байгаа эсэхийг үалгаж өгнө үү” гэсэн хүсэлт тавьсан юм.


        Тэгэхээр, АТГ-ын Хэвлэл мэдээллийн ажилтны өгсөн мэдээллээр, эл хэргийн шалгаж байсан НГ.Ууганцэцэг нарын нэр хүмүүст ашиг сонирхлын зөрчил байгаа эсэхийг шалгаж байгаа бололтой.  
Болсон явдлын талаар эргэн сануулахад өнгөрсөн оны наймдугаар сард Эмээлтийн замд явж байсан “Приус” маркийн автомашиныг өөр нэгэн жийп гүйцэж түрүүлэх гэж шахсанаас осол гарч гэр бүлийн долоон хүн газар дээрээ нас барсан аймшигт хэрэг гарсан. Осол гарснаас хойш бүтэн жил өнгөрчихөөд байхад энэ хэрэгт анхнаас нь ажиллаж байсан мөрдөн байцаагч Г.Ууганцэцэг нарын хүмүүс хангалттай ажиллаагүй, сэжигтнийг олж илрүүлэх боломжийг ашиглаагүй нь цаанаа ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж харж буйгаа хохирогч нарын ар гэрийнхэн үзэж буй. Ийнхүү тэд АТГ, ЦЕГ, УЕПГ-т хандсаны дагуу ЦЕГ-аас уг хэргийг эхнээс нь шалгах ажлын хэсэг томилж, гурав хоногийн дотор сэжигтнийг олж илрүүлсэн байдаг.


        Харин мөрдөн байцаагч Г.Ууганцэцэг нарын нэр бүхий алба хаагчдад үнэхээр ашиг сонирхлын зөрчил байсан эсэхийг АТГ газар хэдий хугацаанд тогтоохыг харах үлдэж байна.

 

Гэр бүлийн долоон хүний амийг авч одсон ослын сэжигтнийг олжээ

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.