С.Амарсайхан 51.2 хувийн санал авч НИТХ-ын дарга боллоо

2017-10-09 12:53

          Ц.Сандуй өөрийн хүсэлтээр ажлаа өгсөнтэй холбогдуулж НИТХ-ын дараагийн даргыг өнгөрсөн есдүгээр сарын 22-нд НИТХ-ны хуралдаанаар тодруулах ёстой байсан ч шийдэлд хүрч чадаагүй. Тодруулбал, НИТХ-ын даргад нэр дэвшигчид болох С.Амарсайхан, Д.Баярсайхан нарын саналын тоо тэнцсэн тул НИТХ дахь МАН тав хоногийн завсарлага авсан билээ. Улмаар уг завсарлагын хугацаа есдүгээр сарын 29-нд дуусах байсан ч МАН-ын бүлэг дахин завсарлага авсан тул НИТХ-ын хуралдааныг дахин хойшлуулсан байдаг.

 

Тэгвэл өнөөдөр НИТХ-ын даргыг тодруулах асуудлаар төлөөлөгчид хуралдлаа.

 

Нийслэлийн ИТХ нийт 45 төлөөлөгчтэй бөгөөд өнөөдрийн санал хураалтад 41 төлөөлөгч оролцов. НИТХ-ын даргыг сонгох санал хураалт хаалттай горимоор явагдаж төлөөлөгч С.Амарсайхан 21 буюу 51.2 хувийн санал, өрсөлдөгч Д.Баярсайхан 19 санал буюу 46.2 хувийн санал авч, С.Амарсайхан ялалт байгуулав.

 

Ийнхүү хоёр долоо хоног сунжирсан асуудлаа НИТХ шийдэж, өнөөдрөөс даргатай боллоо.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.