Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүд "өөрийн" аппликейшнтай болно

2017-10-09 16:08

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Шувуу” аппликейшныг бүтээж байна. Тодруулбал, бусадтай харилцах, өөрийгөө ойлгуулах чадваргүй иргэдэд зориулсан энэ аппликейшн нь ухаалаг утас, таблет, компьютерийн гэсэн хувилбаруудаар хийгдэж байгаа аж.


Төслийн багаас “Шувуу” аппликейшны эрхийг авах, бүтээх, хөгжүүлэх, байнгын засвар, шинэчлэл хийх зэрэг ажилд нийт 30 гаруй сая төгрөгийн хөрөнгө шаардлагатай. Үүний тулд хандивын аяныг эхлүүлсэн бөгөөд одоогоор 13 орчим сая төгрөг цуглуулжээ. Иймээс сайн үйлсийн аянд монголчуудаа уриалж байгаа аж.


Энэ аппликейшн нь зорилтот бүлэг буюу хэрэглэх хүмүүстээ үнэгүй хүрнэ.

 

Энд тодруулахад, бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн согогийн улмаас бусдын адил нийгмийн харилцаанд оролцох чадвар нь бүрэн болон 12 сараас дээш хугацаагаар хязгаарлагдсан хүнийг “хөгжлийн бэрхшээлтэй” гэж ойлгоно.


Өнөөдрийн байдлаар монгол улсад 110 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий.

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.