Нэмэлт тэтгэврийг урт хугацааны даатгалаар шийдэж болно

2017-10-10 11:45


ЭНД СОНИРХУУЛАХАД, Европт 17-18-р зууны зааг дээр далайн тээврийн даатгалд амьдралын даатгалыг нэмэлт болгон бие даасан хэлбэрээр үүсгэн байгуулжээ. Өөрөөр хэлбэл, далайн хөлөг онгоц болон ачаа барааг даатгахын хажуугаар хөлөг онгоцны ахмадын амь насыг урт хугацаагаар даатгадаг байжээ. Ингэж хүний амь насыг ачаа бараанаас илүүгээр үнэлж, түүгээр ч барахгүй, олон жилээр, урт хугацаанд даатгадаг болсноор даатгалын хөгжилд шинэ алхам хийгдэж, амьдралын даатгал үүссэн түүхтэй.


Улмаар даатгалын энэ төрлийг шинжлэх ухааны үндэстэйгээр хөгжүүлэх шаардлага үүсэн гарч, английн бизнес эрхлэгч Жеймс Додсон 1663 онд Лондонгийн оршуулгын газруудад судалгаа хийж, нас барагсдын дундаж нас болоод жилд нас бардаг тохиолдлын тоог тогтоож, уг статистик мэдээллээ амьдралын даатгалын хураамжийн тооцоололд ашиглажээ.


Амьдралын даатгал нь хүний амь нас, эрүүл мэндээс гадна хүний амьдрал ахуй, амьжиргааг даатгадаг. Амьжиргаа гэдгийн доор нэмэлт тэтгэвэр, тэтгэврийн даатгалын өв залгамжлал, эрүүл мэндийн онцгой даатгалууд, хуримтлал зэргийг хамруулдаг  байна.

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.