Г.Мөнхжаргал ӨМӨЗО-ны соёлын наадмаас шилдэг жүжигчин, найруулагчийн шагнал хүртлээ

2017-10-12 10:57


         Өвөр Монголын өөртөө засах орны 14 дэх удаагийн “Соёлын найрын богино киноны наадам” өнгөрсөн сард болж,  уг наадамд Монгол Улсаас эх орноо төлөөлөн оролцсон “Black box” театрын жүжигчин Г.Мөнхжаргал "Шилдэг найруулагч", "Шилдэг богино хэмжээний кино шагнал"-ын эзэн боллоо.

        Дундад улсын 900 гаруй уран бүтээлч өөрсдийн хамгийн шилдэг бүтээлүүдээрээ өрсөлдсөн уг наадмаас манай жүжигчин, найруулагч Г.Мөнхжаргал “The Bottle” нэртэй есөн минутын киногоороо ийнхүү амжилт үзүүлээд байна. “The Bottle” киноны продюсераар Б.Үзмээ ажиллаж, Н.Бийр зохиолыг нь бичсэн бол найруулагч, жүжигчнээр Г.Мөнхжаргал, зураглаач эвлүүлэгчээр М.Тэмүүжин, филм артистаар А.Үүрийнтуяа нар ажиллажээ.


        Жүжигчин Г.Мөнхжаргал нь одоогоор “Black box” театрын жүжигчнээр ажиллаж байгаа төдийгүй хувийн уран бүтээлээ ч туурвисаар байгаа юм. Хамгийн сүүлд тэрээр абсурд театрын үндэслэгчдийн нэг Самуэл Беккетийн “Годог хүлээхүй” жүжгийн Эстрагоны дүрд тоглосон бол мөн С.Беккетийн “Краппийн сүүлчийн бичлэг” моно жүжгээрээ шилдэг жүжигчин шагналыг хүртэж байсан билээ.

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.