“Латиф” сангийнхан “төрсөн өдөр”-өө тэмдэглэв

2017-10-17 11:17


          ESA: “Латиф” сан зургаан жилийн ойгоо тэмдэглэж, өнгөрсөн ням гарагт /2017.10.15/ МҮЭСТО-нд тоглолт зохион байгууллаа. Уг  тоглолтод “Латиф” сангийн уран бүтээлчид болон “Авьяаслаг монголчууд 2016” оны шилдгүүдийн нэг н.Төмөрчөдөр, дуучин П.Равжир, Ө.Гантуяа, “Динамик” хамтлаг, “Маднесс”-ийн Сайхнаа, жүжигчин Х.Энхтүвшин, циркийн жүжигчин Б.Ариунбуян, илбэчин Ганаа нарын уран бүтээлчид оролцсон юм.

 

 

        Тоглолтын үеэр дуучин Л.Байзада “Өлгийн хүчтэн” дэвжээний тэргүүн Х.Айдост  аймгийнхаа бөхчүүдэд зориулан хийсэн “Хан тэнгэрийн бүргэд” нэртэй бөхийн дууныхаа шүлгийг дурсгал болон хадгалуулав. Энэ дууг залуу дуучин П.Равжир дуулж, “Өлгийн хүчтэн” дэвжээнээс ивээн тэтгэн дүрсжүүлэх юм байна.

 


Тоглолтын үеэр сангийн тэргүүн Л.Байзадагийн баярын сэтгэгдлээс нь хуваалцлаа.

 

 

Л.Байзада: НАЙЗ НАР МААНЬ ХОЙРГО БАЙНА 

 

        Манай сан одоогоос зургаан жилийн өмнө буюу 2011 оны 9 сарын 22-нд байгуулагдаж байлаа. Түүнээс хойш зургаан жил өнгөрчээ. Нэг талаасаа бодоход бага хугацаа ч нөгөө талаас нь харахад догь хугацаа байна. Төлөвшлийн үе гэх үү дээ. Мэдээж өнгөрсөн хугацаанд бүх юм сайхан байсан гэж хэлж чадахгүй. Бас бүүр муу ч байсангүй. Хамгийн гол нь сан байгуулагдсан цагаасаа л уран бүтээлч хүүхдүүдийг хөгжүүлэхийг хүссэн. Тэр замаасаа хазайлгүй үнэнчээр зүтгэсээр өнөөдрийг хүрлээ. Шантрах үе бишгүй л байлаа. Хүмүүст тусалъя гэсэн сэтгэлийг маань өөрөөр ойлгосон тохиолдол ч бий. Ер нь хүнд туслана гэдэг хэцүү цаг болчихжээ. Хүнээс авахад хэцүү байсан  бол одоо хүнд өгөхөд бас хэцүү болчихож. Гэхдээ бэрхшээл саад багагүй байсан ч цаг хугацаа гэдэг энэ гайхамшигтай зүйл “эмчилж” дахиад л шинэ цагийг авчирч байна.


        Энэ удаад бид JCI-ийн энэ залуучуудтай хамтран “Эерэг сэтгэлгээний давалгаа” –нд нэгдэж байгаагаараа онцлог юм.  Энэ далимд намайг мэддэг, ойлгодог найз нөхдөдөө хандаж хэлэхэд нийгмийнхээ сайн сайхны төлөө нэгдэж, хамтран ажилламаар байна. Найз нар маань үнэндээ хойрго байна. Залуусыг хар л даа. Урлаг соёлоор дамжуулан нийгэмд хэрэгтэй олон ажлыг хийцгээе.


        Хамтран ажилласан залуустаа, сан байгуулагдсан цагаас өнөөдрийн хүртэл хамт яваа  сангийн нөхдөдөө ЗУРГААН жилийн баярын мэндийг хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

 

 

 

 

 

 

 

 


        ESA:  Энд нэмж өгүүлэхэд, “Эргэн дурсахуйн” гол дүрүүдийн нэг дуучин Л. Байзада юм. Тэр бол нэгэнтээ тайрмал үстэй, үүргэвч үүрсэн охид таалагддаг хэмээн ярилцлага өгч, хотын дэгжин охидын стил имижийг өөрт таалагдсанаар өөрчилж орхисон адтай нэгэн. Тухайн үед “Танилцъя  охин”, “Нандин”, “Чиний  зураг”-аар байлдаж дагуулж байсан бол эдгээр дуунууд өдгөө ч үеийнхэнд нь хит хэвээр байна.


        Тэгвэл Л.Байзада шинэ  залуу уран бүтээлчидтай хамтран ажиллах болсоор багагүй хугацаа өнгөрчээ. Маднессийн “Замд гарлаа”, “Гурван бүдүүн”-ий “Аав минь ирж яваа”, “Гэрэлт наран ээж”, "Хайр татам", “Sync”-ийн “Хөөрхөн ширтэх чи”, ноён Бондгорын “Аз жаргалын цэцэг”, “Fly” хамтлагийн “Улаан сарнай”, “Хайр минь хэвээрээ”, “Динамик” хамтлагийн “Уянга” гээд олныг нэрлэж болно. Сүүлд гэхэд МУСТА Т.Дэлгэрмөрөнд эх орны сэдэвтэй хоёр дуу өгсөн бол “Voice” хамтлагийн дуучин Д.Отгонжаргал “Дэндүү гэгээн хайр”-ыг нь амилуулж байгаа юм байна. Энэчлэн Байзада “автортой” дуунуудаараа тэрээр ирэх онд цомгоо гаргахаар төлөвжээ.

 

          Мөн түүний гарын шавь нар болох Дорнодын "Nation code"-ийн хөвгүүд цомгийн ажилдаа оржээ. Дорнодоос төрсөн "Харш"-ийн Энхтүвшин агсан, "Элькондр"-ын Хэрлэн нарыг  залган гарч, наран ургах нутгаас ийнхүү рок попын гал тогоонд цус сэлбэн залуус нэгдлээ.

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.