Шүрэнгийн УЦС болон Орхон говь төслийн хэлэлцүүлэг эхэллээ

2017-06-27 18:02

 



 Манай орны эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон эрдэс баялгийн үйлдвэрлэлийг дагасан олон төсөл хэрэгжиж, хүн амын суурьшилт ч нэмэгдэхийн хэрээр уул уурхайн бүтээгдэхүүн экспортын 80 хувийг дангаар үйлдвэрлэж буй Оюутолгой, Тавантолгойн орд газрууд байрлах бүс нутагт усны асуудлыг нэн даруй шийдвэрлэх шаардлагатай болсон юм. 

 


Үүний зэрэгцээ, сүүлийн жилүүдэд эрчим хүчний хуваарилалт, нөөцийн асуудал хурцаар тавигдах болсон. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд эрчим хүчний төрөл бүрийн эх үүсвэрийг судлан хэрэгжүүлж байгаагийн дотроос Шүрэнгийн усан цахилгаан станцыг байгуулах болон Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулж Говийн бүсийг усаар хангах төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.  

 


Монгол улсад тулгамдаж байгаа эрчим хүчний хомсдлыг бууруулах, тэр дундаа уул уурхайн салбарын үйлдвэрлэлд нэн шаардлагатай өсөн нэмэгдэх цахилгаан эрчим хүчний хэрэгцээг өртөг багатай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хангаж, улмаар эрчим хүчний хувьд хараат бус улс болохын тулд манай улс Шүрэнгийн УЦС-ын төслийг хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж байгаа юм. 

 

Төслийг хэрэгжүүлэх хүрээнд МУ-ын Засгийн газар болон Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих /МИНИС/ төсөл хамтран Шүрэнгийн УЦС болон Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах төслийн бүс нутгийн байгаль орчны үнэлгээ болон Байгаль орчин нийгмийн нөлөөллийн үнэлгээний ажлын даалгаврын төслийг гүйцэтгэх ёстой. 



 

 

Олон нийтийн хэлэлцүүлэг 5 аймагт болно 

 


Тэгвэл энэ даалгаврын төслийг боловсруулахын тулд  тухайн төсөл хэрэгжих бүс нутгийг хамруулан,  нөлөөлөлд өртөж болзошгүй иргэд, малчид, төрийн болон төрийн бус байгууллага,  эрдэмтэн, судлаач, шинжээчид, холбогдох ААН-үүдийн төлөөллийг оролцуулсан олон нийтийн хэлэлцүүлэг зургаадугаар сарын 28-нд эхэллээ. 


Өмнө нь энэ хэлэлцүүлгийг нөлөөллийн бүс болох Буриад улсын 13 байршил болон Эрхүү мужид олон нийтийн зөвлөгөөн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. ОХУ-ын Буриад улс болно Эрхүү мужид болсон эдгээр хэлэлцүүлгүүд нь Монгол улс анх удаа хилийн чанадад олон нийтийн зөвлөгөөн амжилттай явуулсан арга хэмжээ болсон юм. 


Харин Монгол улсын нутаг дэвсгэрт энэ сарын 28-наас долоодугаар сарын гуравны хооронд үргэлжлэх энэ удаагийн хэлэлцүүлэг Төв, Дундговь, Өмнөговь, Булган, Сэлэнгэ аймгууд болон Эрдэнэт, Улаанбаатар хотод болох юм. 


МИНИС төслийн зохицуулагч Б.Ариунаа: 

 

 

Олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг болох байршлууд:  

 

1. Төв аймаг 

  •       Эрдэнэсант сум
  •       Дэлгэрхаан сум

2. Дундговь аймаг


•     Эрдэнэдалай сум
•     Хулд сум
•     Луус сум
•     Гурвансайхан сум
•     Дэлгэрхангай сум


3. Өмнөговь аймаг


•    Цогтцэций сум
•    Цогт-Овоо сум
•    Ханбогд сум
•    Даланзадгад сум


4. Булган аймаг


•    Дашинчилэн сум
•     Хишиг-Өндөр сум
•     Орхон сум
•     Хангал сум
•    Хялганат тосгон, Хялганат тосгоны Сэлэнгэмөрөн баг
•    Сэлэнгэ сум
•    Сэлэнгэ сумын Сангалтай, Цүүц, Ингэт толгой багууд


5. Сэлэнгэ аймаг


•     Сүхбаатар сум 
•     Хушаат сум
•     Шаамар сум
•     Зүүнбүрэн сум
•     Цагааннуур сум
•     Баруунбүрэн сум 
 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.