“Аялгуут намар” тоглолтын азтай үзэгч сая төгрөгөөр шагнуулна

2017-10-19 11:20

NTN телевизээс “Аялгуут намар” тоглолтыг зохион байгуулж байна.  Монголын урлагийн ертөнцийн сор болсон уран бүтээлчид намар цагийн сүүлийн тоглолтоор тайзнаа чуулан, нэгэн үдшийг өнгөрөөх гэж байна.

 

Ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн нийтийн дууны болон рок поп, хошин урлагийн уран бүтээлчдийг нэгэн үдэш, нэгэн дээвэр дор багтааж байгаагаараа тун ч онцлог тоглолт аж.

Тоглолтод урилгаар:

    МУГЖ Зууны манлай хос дуучин С.Вандан, Д.Дуламсүрэн
    МУГЖ С.Батсүх, Б.Бат-Энэрэл
    МУГЖ Н.Чулуунхүү
    МУГЖ Г.Батбаяр
    МУГЖ Э.Бүрнээбаяр
    МУГЖ Ч.Амаржаргал
    МУГЖ Харангийн Ц.Энхманлай
    МУСТА Н.Оюунчимэг
    МУСТА Б.Батболд
    МУСТА Э.Энх-Эрдэнэ
    МУСТА А.Мөнхбат, МУСТА Д.Бурмаа, МУСТА Л.Банзрагч
    МУСТА Б.Номин-Эрдэнэ /Шуранхай/
    “Хурд” хамтлаг
    “Хар Сарнай” хамтлаг
    “Дижитал” хамтлаг
    “Гурван бүдүүн” хамтлаг
    “Мотив” хамтлаг
    “Эмоци” продакшн зэрэг хамтлаг дуучид оролцох гэнэ.

 

Тоглолт хоёр цаг гучин минут үргэлжлэх аж.

 

 

МУСТА А.Мөнхбат: "Миний хувьд уран бүтээлчдээ төлөөлж “Аялгуут намар” тоглолтод оролцохоор болсон. Хошин урлагийн уран бүтээлдээс эхлээд рок попын хамтлаг, дуучид оролцсон бүрэн бүрэлдэхүүнтэй тоглолт болно. Намайг  уран бүтээлийн гараагаа эхэлж байхад ганзага нийлүүлж, дөрөө харшуулж байсан нөхөд минь NTN телевизэд байдаг. Тиймээс ч өөрийн чадах зүйлээрээ туслахын тулд тоглолтод оролцож байгаа. Мэдээллийн хэрэгслүүд дэмжин ажиллаж байгаад баяртай байна. Сүүлийн үеийн тоглолтууд 10000-20000 төгрөгийн хооронд үнэтэй байдаг. Тэгвэл энэ тоглолтын тасалбар зах зээлийн ханшнаас хямд худалдаалагдаж байгаа. Тиймээс өөрийн дуртай дуучдаа сонсож нэгэн үдшийг гайхалтай өнгөрүүлээрэй” гэв.

 

Тоглолтын тасалбарын хувьд маш онцлог бөгөөд олон олон шагналуудыг дагуулж байгаа юм. Тухайлбал, “Аялгуут намар” тоглолтын азтай оролцогч нэг сая төгрөгийг газар дээр нь бэлнээр авч, “Хүний нөөцийн удирдлага шинэчлэлийн академи”-д нэг жилд суралцах эрх, "HR" Фитнесс клубийн нэг жилийн эрхийн бичгийн эзэн болно. Шагналын хур үүгээр ч дууссангүй. Азтай үзэгчээс гадна тасалбарыг олон эрх дагалдаж байна. Худалдан авсан тасалбараараа "Express" англи хэлний сургалтын төвд 20 хувь, "Стар амортизатор" пүршний төвд 20 хувь, "HR" фитнесс клубд 20 мянган төгрөг, "Монголын хүний нөөц удирдлага шинэчлэлийн академи"-д 100 мянган төгрөгөөр хөнгөлүүлэн үйлчлүүлэх эрхтэй юм. Тасалбарын үнийн хувьд бэлэгдлийг бодон 9999 төгрөгөөр худалдаалж байна. Та тасалбараа худалдаж аваад нэг төгрөгөө хариулж авах боломжийг мөн олгож байгаа юм.

 

 

Тоглолтын тасалбарыг “Бөхийн өргөө”-ний кассаар худалдаалж байгаа. Мөн онлайнаар ticket.mn сайтаар захиалж болно. 1900- 1953 дугаараар захиалбал үнэгүй хүргэнэ.

Тоглолт Монгол бөхийн өргөөнд 10 дугаар сарын 27-нд 19 цагт болох юм.

 

 Холбоо барих утас: 94115171, 80103521, 80111336

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.