“Үлэмжийн чанар-Монгол шаазан” үзэсгэлэнгийн нээлт боллоо

2017-10-22 11:05

Монгол шаазан урлагийн Их мастер Халтарын Хадхүүгийн  “Үлэмжийн чанар Монгол шаазан” үзэсгэлэн өчигдөр Богд хааны ордон музейд  нээлтээ хийв. 


Энэхүү үзэсгэлэнг ШУА, Түүх археологийн хүрээлэн, мөн МУСГЗ, шог зураач С.Цогтбаяр нар хамтран зохион байгуулсан аж.


Х.Хадхүү нь 1991 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг ваар урлаач мэргэжлээр төгссөнөөс хойш өнөөдрийг хүртэл гангар шаазан урлал, керамик урлалын төрлөөр тасралтгүй 25 жил бүтээлээ туурвиж байна. Тэрбээр анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын дэг сургуулийн дагуу бүтээлээ туурвидаг, түүний бүтээлийг үргэлжлүүлж байгаа цөөхөн уран бүтээлчдийн нэг билээ.


Мөн Богд хааны ордон музейд хадгалагдаж буй анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын өөрийн мутрын бүтээл Ногоон дара эх, Өндөр гэгээний дэг сургуулийн бүтээлүүд болох Оточ манал бурхадыг нээлтийн үеэр үзэгчдэд дэлгэн үзүүлжээ.

Шаазан урлалын их мастер Х.Хадхүүтэй энэ үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын үеэр уулзаж сэтгэгдлийг нь сонсоход, "Үзэсгэлэнд тус музейд хадгалагдаж буй түүхийн үнэт ховор 8 бүтээл, мөн “Сарьдагийн хийд”-ээс олдсон Занабазарын дэг сургуулиар урласан 40 гаруй шавар бурханаас гадна миний 14 бүтээлийг дэглэж тавьсан байна. Өндөр гэгээн Занабазарын хосгүй гайхамшигт бүтээлүүдтэй хамт өөрийн шаазан урлалын бүтээлээ дэлгэн үзүүлж байгаа нь  нэр төрийн хэрэг бөгөөд уран бүтээлд маань том дүн тавьж, урам өгч буй хэрэг хэмээн өндөр сэтгэгдэлтэй байна" гэсэн юм. 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.