Булганыхан хэзээ ч гандан буурахгүй анхдагчид...

2017-10-22 13:01

Хүлээн зөвшөөрөхөөс аргагүй үнэн. Булганчууд ямагт аль нэг зүйлээрээ анхдагч болсоор ирсэн. Байсаар ч байх болно. Дэлхийн татах хүчнээс ангижирсан анхны монгол хүн  энэ нутгийнх. Басхүү дэлхийн эв санааны баяр Олимпоос алтан медаль хүртсэн анхны монгол хүн  Булганых. Монгол адууг Дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэх 4249 морины уралдаан, 11125 морьтны жагсаалд хамгийн олуул ирж оролцсон уяачид мөн л Булган аймгийнх. Ингээд тоочоод байвал барагдашгүй. 

 

Морьтон монголчуудын мөнхийн омогшлыг дэврээсэн “Тод магнай” сэтгүүл 2012 оноос эхлэн орон нутгийн уяачид, хурдан хүлгүүдийг алдаршуулах зорилго өвөртлөн аймгуудын  тусгай дугаарыг эрхлэн гаргаж буйг уншигчид мэднэ. Энэ хүрээнд Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Орхон,  Өмнөговь, Сүхбаатар, Увс, Хөвсгөл, Хэнтий зэрэг аймгуудын /бүх сумдын/ уяачид, хурдан морины зүтгэлтнүүдийн ярилцлага нийтлэл, хурдан хүлгүүдийнх нь  суу алдрын товчоон бүхий тухай тусгай дугаарын сэтгүүлийг эрхлэн гаргаж  олны хүртээл болгожээ. Эдгээрээс хамгийн нүсэр нь хурдны өлгий хан Хэнтий аймгийнх /552 нүүртэй/ бол Баянхонгор, Говь-Алтай, Увс зэрэг аймгууд 500, Сүхбаатар 400, Завхан, Хөвсгөл, Дорноговь аймгууд 300 нүүрэнд багтжээ.

 

Тэгвэл анхдагчдын өлгий Булганчууд ирэх жил тохиох ойн жилийнхээ өмнө “Тод магнай” сэтгүүлчийг чимэх нь.  “Булганхангай” МСУХ-ны удирдлагуудын захиалгаар бүтэж буй энэ сэтгүүлийн дугаарт  550 нүүрэнд 17 сумын уяачид, хурдан морины түүхийг багтаах юм байна. Сэтгүүлийн сурвалжлах баг Булган аймагт ажиллаж, 450 гаруй уяачтай уулзаж ярилцсан нь сэтгүүлийн түүхэн дэх анхных болж байгаа гэнэ. 

 

 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.