Уй гашуутай мэдээ сэтгэл шимшрүүлсэн долоо хоног өнгөрч байна. Өчигдөрхөн л “Өөрийн хүслээ дагаж, хүслээрээ амьдрах сайхан. Сайн сууж байгаарай”, “Уулзсан хүнээ сайхан үгээр баярлуулахыг хичээ. Магадгүй дахиж уулзахгүй ч байж мэднэ”, “Алхам бүрт сорих амьдрал чамайг ялахын тулд, галзуу ганцхан амьдарна аа”, “Усан, дуслах анир минь чамаас би салмааргүй байна
Уянга, улирлыг хэмжих цаг чамаас би салмааргүй байна
Учрал, хайр эргэх тойргоос би гармааргүй байна
Уярал, залуу нас хоёроосоо би хагацмааргүй байна
Чамтай би дахин учирмаар байна аа
Дэвэн үсрэн гүйж дээшээ тэнгэрт нисмээр
Дээлийн суга ханзартал дэвэн халин бүжмээр
Дэрвүүн хэдэн нөхөдтэйгөө уралдаж хамт гүймээр
Дэнжийн ногооны униарт хүүрнэж хамт суумаар...
Чамтай би дахин учирмаар байна аа
Ай миний залуу нас минь...
Ахиад чамтай учрах сан... “ гэж өөрийн цахим хуудастаа бичээд гарсан залуус эргэж ирсэнгүй.
Тэдний дунд халамжит хань, үрийн сайхан ээж, аав, эмээ, өвөө, олны хайртай багш, хамт олны өмөг түшиг болсон удирдагчид байсан. Тэднийг хэн ч албадаагүй, бас шахаагүй. Зүгээр л хүсэл мөрөөдлийнхөө төлөө ОРГИЛ өөд тэмүүлсэн хэрэг. “Хүрэх боомтоо мэдэхгүй бол далайд гарах хэрэггүй” гэж үг бий. Ингэхэд энэ хүсэл мөрөөдөл хаанаас ундардаг юм бэ. Магадгүй, оюун ухаанаас бидэнд илгээдэг байх. Хүн бүхэн өөрийн оюун ухааны ертөнцтэй учраас тэндээс өөрт нь тохирсон хүсэл мөрөөдлийг “илгээдэг” ч юм бил үү. Хэр том харна, хүсэл мөрөөдөл ч том байна. Шилдгүүд үүнийг мэддэг, мэдэрсэн учраас хүсэл мөрөөдлөө биелүүлэх гэж, бас эзэн нь болох гэж тэмүүлдэг биз ээ.
Нэгэн цагт ажиллаж, амьдарч байсан тэд ийм л нэгэн хүсэл мөрөөдлөөрөө нэгдэж, нэг цул болсон улс байв.
Эргэн дурсах тоолонд харуусал төрүүлэх тэр өдрийг энд л ганцхан сүүлийн удаа сануулахад, 2017 оны аравдугаар сарын 20-ны 10:00 цагийн орчимд Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 хүний бүрэлдэхүүнтэй баг Отгонтэнгэр хайрханд /Монгол орны баруун бүс дэх Завхан аймгийн төвөөс зүүнш 100 км-ийн зайд орших Отгонтэнгэр уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4008 өндөр өргөгдсөн бөгөөд 3752 м-ээс дээш мөнх цастай, авирахад ихээхэн техник шаарддаг бэрх оргилуудын нэг юм/ хүрч 21-ний 16:00 цагийн үед оргилд нь гарсан ч бууж явахдаа цасан нурангид даруулсан юм. Түүнээс хойш хэдэн цаг, хэдэн өдөр өнгөрснийг хайртай дотны хүмүүс нь төдийгүй сэтгэл зовнин харж суусан олон анзаарах сөхөө байсангүй. Эцсийн мөчийг хүртэл сэтгэлд асах цучлаа унтраачихгүй юм сан хэмээн залбиран, залбиран хүлээлээ. Гэвч нулимстай, зарим нь насандаа мартамгүй хэцүү дурсамжтай үлдлээ. Энэ аялалд “Хоризон” клубээс ес, “Хамтдаа алхацгаая” клубээс найм, “Оргил өөд”, “Хайрхан”, “Sky runing”, “DCI hiking” клуб тус бүр нэг нийт 27 хүн үүргэвчээ үүрээд гарсан юм.
Аппаратаа далд хийх гэж 30 секунд саатсанаар 10 нь амьд үлдсэн. Ердөө 30 тоолсны дараа юу ч хүлээж үл мэдэх ХҮМҮҮНИЙ АМЬДРАЛ. Дэндүү амархан ч юм шиг. Ингэхэд ТӨРӨХ - ҮХЭХ хоёрын хооронд ямар үгс хамгийн сайхнаар зохидог вэ? Энд ХАЙР СЭТГЭЛ, АЗ ЖАРГАЛ, БАЯР БАЯСГАЛАН гээд тоймгүй олон үгсийг толгой дараалан нэрлэж болно. Тэгэхээр тэд мөрөөдлөөрөө жигүүрлэн жаргалтай амьдарчээ. Тэдний хайртай дотны хүмүүсийн нэгний бичсэнчлэн, “Тэд хүн болсон утга учраа хайж ертөнцийн аугаа сайхныг хөлийн хүч, биеийн чадлаар, сэтгэлийн хат, тэвчээр хатуужлаараа олж харах гэсэн юм, ОРГИЛ дээрээс. Тэд дусал ус, зүсэм талх, амьсгалах агаараа хувааж нөхөрлөдөг юм. Тэд бусдын төлөө өөрийгөө зориулах хатуужил, хүмүүжлийг уулнаасаа олдог юм. Тиймээс тэд та бүхний төлөө өөрийгөө ялан дийлж оргилд гарцгаадаг. Халуун кофе дулаан хөнжлийг биш, хахир хүйтэн, хатуу хүтүүг сонгож амьдрал гээчийн амтыг асгарах хөлс, дуслах нулимсаараа мэдэрдэг юм. Амь эрсэдсэн эрэлхэг уулчдаа битгий шүүмжил...
Нулимс, харуусал дунд суугаа уулчид шантрах хүмүүс биш ээ
Монголын үе үеийн уулчид, ахмад тамирчдын хэлснээр “Уулчин хүн гэдэг эх орондоо ч хэрэгтэй, өөрсдөдөө ч хэрэгтэй, хамгийн чухал спорт, чухал мэргэжил. Онгоц дэлбэрэхэд манай уулчид л аврах, эрэн хайх ажиллагаанд тэргүүн эгнээнд явсан, Марз ууланд осол гарахад уулчид л явсан. Мал төөрчихсөн байлаа гэхэд ч уулчид л очдог. Ангалд унасан онгоцноос уулчид л авчирч байсан. Ийм чухал цаг үед дэлхий нийтээрээ уулчдадаа ханддаг. Иргэний хамгаалалтаас өгсүүлээд 1990 оны өмнөх үеэс аль л хүрэхгүй, чадахгүй газарт уулчид л очдог, ийм л сайхан спорт байгаа юм. Энэ бол эр зоригийн спорт. Бид ууланд авирахдаа гарын үсэг зурж гардаг байлаа. Энэ байх ёстой спорт гэж үздэг. Байлгахгүй гэж үздэг хүмүүс ч байдаг. Гэхдээ бид энэ спортыг Монгол эх орныхоо төлөө сонгосон, тамирчдаа дахиад төрүүлнэ. Уулчин хүн ард түмэндээ хэрэгтэй. Яагаад гэвэл, бид залгамж халаагаа үе үеэр нь, арав арван насаар нь шат дараалж бэлтгэн гардаг” хэмээснийг энд онцлох байна.
Түүний амьдралын 47 дахь намар амь насыг нь авч оджээ

ESA — Багийн ахлагч Н.Сүрэнжав Монголын уулчдын холбоог тэргүүлж явсан юм. Нэгэнтээ, “Манайхны хувьд уулын спортын босго Асралт хайрханаас эхэлдэг. Би 2810 метрийн өндөртэй Асралт хайрхан дээр гарлаа гэхэд дараа нь тэрнээс өндөр 3000-тай уул хаана байх вэ гэх мэт үргэлж дээш тэмүүлж байдаг. Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр, Очирваань хайрхан 4080 метрийн өндөр рүү” хэмээн ярьж байсан нь ердөө жилийн өмнө.


ESA — Орос, Германд боловсрол эзэмшсэн түүнийг Уулынхан Барсаа гэхээр андахгүй. Уулын спортын нэгдүгээр зэрэгтэй тамирчин тэрээр Монголын уулын аялалын клубуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн байжээ. Нэгэнтээ Африк тивийн ноён оргил Килиманжаро, Европ тивийн өндөрлөг Эльбрус, Алтай Таван богд, Хүйтэн уул, Малчин уул, Цамбагарав, Сутай, Мөнх хайрхан Баатархайрхан, Дэглий цагаан уул, Отгонтэнгэр зэрэг дэлхийн болоод эх орныхоо мөнх цаст оргилуудад мөрөө үлдээж байсан мэргэжлийн уулчин юм.

ESA — Багийн залуу авирагчдын нэг Б.Бат-Эрдэнийг жиргээчид Өөжгөө нэрээр нь мэднэ. ШУТИС болон МЗХ-нд ажилладаг байсан тэрээр дөнгөж 29-хөн настай байлаа. Уулын спорт болон гүйлтийн төрлөөр хичээллэдэг тэрээр өнгөрсөн удаад Баатар хайрхан, Сутай хайрханаар аялж, бас гэрэл зургийн хальснаа эх орныхоо байгалийн сайхныг буулгасан нь олонтаа.

ESA —Зам тээврийн яамны техник технологийн хэлтсийн дарга тэрээр “Smart tree” төслийг боловсруулж, Сөүлийн гудамжинд гэрэлтүүлэг суурилуулахаар ажиллаж байв. Н.Баттулга нь Чингэлтэй дүүргийн АН-ын хороонд ажиллаж байгаад 2008 оноос Авто тээврийн газрын техник технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, хэлтсийн даргаар ажиллах болсон юм.
ESA —Уулчдын нэг О.Гантөмөр агсан Стэнфордын их сургуулийг төгссөн. Түүний амьдралын 36 дахь намар амь насыг нь авч оджээ.


ESA —“Билгүүн засаг” ХХК-ийн шууданч Х.Равдандорж. Шуудангийн салбарынхаа шилдэг ажилтан тэрээр Монголын хөнгөн атлетик, уулын спортын шилдэг тамирчдын нэг байсныг өнөөдөр нөхөд нь дурсаж байна. Өнгөрсөн наймдугаар сард Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон “Өөрийгөө ялах” 12 болон 24 цагийн гүйлтийн тэмцээний ялагч болж, Монгол Улсын спортын мастер цолны болзлыг хангасан тамирчин байв.

ESA — Монгол Улсын Татварын Мэргэшсэн Зөвлөх, "Эл Ар Си Эм Такс ТМЗ" ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал Гөлгөө овогтой ЛХАГВА-ОЧИР нь Монголын Даатгагчдын Холбооны гишүүн “Хаан Даатгал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, “Хаан Даатгал” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн явлаа. Г.Лхагва-Очир нь Хөвсгөл аймгийн Хатгал суманд төрсөн бөгөөд МУИС-ийн Эдийн засгийн дээд сургууль, Их Британи улсын Вурстер хотын Вурстерийн Их Сургуулийг тус тус төгссөн Монгол Улсын хугацаагүй эрхтэй нягтлан бодогч, Татварын итгэмжлэгдсэн зөвлөх байлаа.
ESA — Ц.Янсан нь мөн л уулын спортод дуртай, энэ чиглэлээр хичээллэдэг нэгэн байжээ. Эрхүү хотын их сургуулийг төгсч, улмаар гадаадад олон жил амьдарч байгаад эх орондоо ирсэн юм байна. Тэрээр Монгол Алтай нуруу, Баатар Хайрхан уул, Сутай Хайрхан зэрэг ууланд аялж байсан аж. Уулын спортод “хорхойтой” нэгэн бөгөөд клубынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, нөхдөө уриалж, манлайлдаг, өөрөөр хэлбэл, сайн менежер нь байв.
.jpg)
ESA — Уулын болон дугуйн мастер Б.Батболд хэрэв бидний дунд байсан бол ирэх жил 30 хүрэх байлаа. Уулын оргилд хүрэх шиг их хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн тэрээр энэ он гарсаар “Асралт хайрхан” /ДТД 2799 метр”, “Алтай таван богд-Хүйтний оргил” /4374 метр/, Отгонтэнгэр хайрханы /ДТД 4008/ метрт авиралтыг хийгээд байлаа. Нөхдийнх нь хэлснээр, “Оргил дээрээс хүн болсон утга учраа хайж ертөнцийн агуу сайхныг хөлийн хүч, биеийн чадлаар, сэтгэлийн хат, тэвчээр хатуужлаараа олж харах гэсэн тэр их сэтгэлийн тэмүүллээрээ амьдарсаар” дууслаа.


ESA — Гүйлтийн болон уулын спортын ахмад тамирчин Лхагважавыг уулын нөхөд нь Лхагваа эгч хэмээн хүндэтгэдэг. Нийтийн марафонд 21 км төрөлд түрүүлж алтан медаль, “Тал нутгийн Монгол” марафонд 30 км төрөлд дөрөвдүгээр байрт шалгарч байлаа.


ESA — Д.Ариунбилэг нь уулын спортоор идэвхтэй хичээллэдэг, мөн л туршлагатай уулчин. Тэрээр дэлхийн болон Монголын томоохон ууланд аялж байсан. Асралт хайрхан, Хэнтий нурууны ноён оргил, Алтай таван богдод аялж байжээ. Хамгийн сүүлд охины хамт Богд ууланд аялж, морин хуур тоглож байжээ.
ESA: Ид хийж бүтээх насандаа өндөрт, БҮР ӨНДӨРТ тэмүүлж, хүсэл мөрөөдлийнхөө оргилд хүрэхийн төлөө хичээн зүтгэсэн эдгээр залуус өөрсдийгөө ялан дийлж, хүсэл тэмүүллийнхээ оргилд хүрсэндээ бахдалтай байсан биз ээ.
Оргилоос буцах зам нь тэдэнд дардан байсангүй. Гэхдээ тэнгэрийн орноо залрах зам нь дардан байх буй заа.
УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ!
2021-03-15 18:38
Ум амгалан нойрсдог монголын сайхан залуус байсан байна даа. Ихэнх нь гадаад сургууль төгссөн эх орноороо бахархаг сэтгэлийн халуун бөөн зориг эрмэлзэл дүүрэн байж дээ. Хорвоо эх дэлхийдээ амгалан байг. Цаг агаарын тохигүй үе л таарсан байна даа.
Хариулах 0 02021-03-13 08:39
Hairan nz min uulchin ntr bgaguie. Zgr l hadam egchiinhe guiltaar yavna gj bgad yavahaa bolison humuusiin orond nuhuusund orj yavaad osoldson. Dunguj amidral n tegshreed 2 saihan huuhedtei, bairtai, mashintai yum yumtai bolood ehelj bsan. Odoo biden dund alga. Odo ter av-gai n uur huntei hairaa ntr boltson l yavna. Ter huntei suugaagui bol udiid amid bh bsan sa gj nuhud bid n bodoj suudag yum aa
Хариулах 1 02017-11-03 13:53
Evii evii odoo tegej hamaa nambaagyi um bitgii bicndee .
Хариулах 0 12017-11-03 12:00
Evii evii
Хариулах 0 02017-10-28 13:59
Saihan humuus bjee. Um ma ni bad me hum
Хариулах 0 12017-10-28 08:15
Сор болсон залуус хүсэл мөрөөдлөө биелүүлээд, буцахдаа харамсалтайгаар осолджээ. Үнэндээ, харамсаад ч барахгүй байна. Талийгаачдын ар гэрт эмгэнэл илэрхийлье. Бага насны хүүхэдтэй бүсгүй байсан нь өр өвтгөж байна. Өчнөөн олон эцэг эх, хань ижил, үр хүүхэд нь өнчирч хоцорлоо доо. Тэнгэрийн орондоо тайван нойрс доо. Ум маани бадми хум. ????????????
Хариулах 0 62017-10-28 18:07
Чиний хэлдэгээр тэр бага насны хүүхэдтэй бүсгүй үнэхээр харамсалтай гэхдээ хүүхдээ тоолгүй хаясан нь харамсалтай эхгүй хүүхэд хорвоод 1р нмэгдлээ харамсалтай хүүхэддээ хайртай байсан бол энэ хорвоод хүүхэдээрээ сэтгэл ханасан бол хаа газарын хөлдүү ууланд тэнэж явхаар хайрт хүүтэйгээ гэртээ цуйвангаа сэгсэрээл байж байдаг байждээ тээ саваагүй нохой саранд хуцна гэж хоосон үг биш юмаа ай хөө үхсэний хохь болж дээ тээ одоо араас нь 1000 төвд үг хэлээд яахвдээ босгоод ирэх бяртай бурхан байх биш хохь чинь амиа бодмор хувийн жаргал хөөмөр л гэж хэлхээс хайран гэр бүл хүүхэд юуны төлөө гэж
Хариулах 2 32017-10-29 23:13
/122.201.24.66/ [хориотой үг] усан гахай чи л үхэж бхдаа таарсан [хориотой үг]р юм. Чи удахгүй үхнээ..
0 02017-10-28 05:56
Хайран сайхан хүмүүс минь. Эх дэлхийдээ амгалан тайван нойрсоорой. Гэр бүлдээ дахин төрөөрэй. Харамсаад харамсаад барахгүй нь дээ. Ум ма ни бад ми хум. Зул өргөж замыг тань гэрэлтүүлж буян хийе дээ.
Хариулах 0 02017-10-28 01:51
Ээ дээ залуучууд минь. ийм харамсаад баршгүй юм болоод өнгөрлөө. үүнээс хойшид уул хайрхандаа авирахдаа хангай дэлхийгээ аргадаж ёс жаягийг нь дагаж л бай гэж гуйхаас даа. хайрхан уулс маань эзэн савдагтай, ёс жаягтай байдаг юм шүү дээ. зүгээр л дуртай нь гүйгээд гарчихдаг хайрхан биш юм шүүдээ. гарч болдог хүн гэж байдаг, болдоггүй хүн ч гэж байдаг, гарч болдог өдөр ч гэж байдаг, хийж болдог юм ч гэж байдаг, болдоггүй ч юм гэж байдаг. Муу ах нь өнгөрсөн хүмүүст биш үлдэж хоцорч байгаа залуучуудад л хэлээд байгаа санаатай юм шүү.
Хариулах 1 52017-10-28 01:27
Setgel shimshirch bn. Bvgdiix n amidraliin zurag n ingej tengerlvv odox xuwi tawilan zuragdaad ene xvmvvs etssiin zogsoolruugaa yawtsgaasiin bailgvi de. Yu gej ch xelexee medexgvi bn
Хариулах 0 02017-10-27 23:05
Эдгээр уулчид гэх хүмүүс бараг бүгдээрээ УБ-ыг тойрч Чингэлтэй, Богд уул хавиар л явдаг сонирхогч хүмүүс байсан гэсэн. Тийм хүмүүсийг аваад өөрсдөөс нь хэт ахадсан уул руу, тэгээд цаг агаарын тохиромжгүй нөхцөлд аваад явдаг нь л буруу байхгүй юу.
Хариулах 4 22017-12-24 00:13
Za bas ugui dee. Chamaig bodwol Mongoliinhoo noyon orgil huiten, nairamdal, sutai zereg buh uulaar l ywj bsan uls. Chamaas iluu husel temuuleltei, zorilgotoi, oorsdiigoo olson humuus bsiim shvv
Хариулах 0 42017-12-24 00:16
Ooroo ch sain medehgui bj humuusiin hii hooson yria “gesen” gedeg ugiig medeellee bolgoj bwal chi l hooson bn zaluu min. Ar geriihend n yamar hetsvv bgaag bodoh heregtei, chi zow buruug n tungaah ymarch [хориотой үг]rdlagagui. Chamd l iim zuil bitgii tohioldog!!!!
Хариулах 0 02017-10-27 22:39
mongol hunii henegui bardam zan uheld hurgev
Хариулах 3 22017-10-27 21:40
Uneheer mundag sor bolson saihan humuus baijee. Ta nariigaa tanihgui ch gesen uneheer haramsaj setgel uvduj bn. Tengeriin orondoo taivan noirsdooo.
Хариулах 0 152017-10-27 21:35
Buur haramsaad baih ym
Хариулах 0 42017-10-27 21:19
УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ
Хариулах 0 12017-10-27 21:19
УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ
Хариулах 1 22017-10-27 21:19
УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ
Хариулах 0 12017-10-27 21:19
УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ
Хариулах 0 12017-10-27 20:05
Эх орон элгэн садан ахан дүүстээ эргэн төрөөрэй. Ум сайн амгалан болтугай!
Хариулах 0 22017-10-27 19:07
hairan saihan zaluus, mergejiltei, bolovsroltoi, husel temuuleltei mundag humuus baij dee, burhan dandaa sor bolson humuusiig ni avaad yavchih um, tengeriin ornoo sain turliig olon, eh oron eej aav, ah egch duu, ur huuhed, ach zeedee ergen turuurei, um sain amgalan boltugai
Хариулах 0 72017-10-27 17:17
Bichsen shuleg ni ergej irexgui gedgee medsen ym shig utgatsi zognoltoi shuleg bn
Хариулах 0 02017-10-27 17:12
Маш их харамсал.Хайран сайхан хүмүүс.Ийм зүйл дахин бүү гараасай.Их дэлхийдээ сайхан нойрсоорой.
Хариулах 0 02017-10-27 17:04
Эх орон элгэн садан ахан дүүстээ эргэн төрөөрөй. Ум сайн амгалан болтугай
Хариулах 0 32017-10-27 16:06
horiotoi aviruulahgui geed baihad zorsoor baigaad iim boljee yamaa shig zoruud yamaan omogtoi humssud hoid nasandaaa yamaa bolj toroh baih daa hoorhiii
Хариулах 15 02017-10-27 17:12
hvnii vhleer bvv daajigna.shonhoruud tengertee halidah yum.chinii vhel hezee irehiig hen ch taashgvi .
Хариулах 0 62017-10-28 00:25
Yag zuw chinii uhel hezeeg hench taashgui
0 02017-10-27 17:51
chinii turul turugsduus ingesen bl chi yahuu erguu yum bichii bah tawaa hangahaa boli
Хариулах 0 22017-10-27 15:56
dandaa saihan saihan zaluuchuud n ingeed yavaad uguh yum daa um mani badmi hum
Хариулах 0 12017-10-27 15:38
ih yum hussen husseneesee chihiig avchee
Хариулах 0 02017-10-27 15:38
ih yum hussen husseneesee chihiig avchee
Хариулах 0 02017-10-27 15:38
ih yum hussen husseneesee chihiig avchee
Хариулах 0 02017-10-27 15:38
ih yum hussen husseneesee chihiig avchee
Хариулах 0 02017-10-27 15:38
ih yum hussen husseneesee chihiig avchee
Хариулах 0 02017-10-27 15:38
ih yum hussen husseneesee chihiig avchee
Хариулах 0 02017-10-28 06:19
odoo bitgii ingel dee. bi saihan zaluusaa aldlaaa. harmsaj halaglaj bgaa humuusiin setgelig emtlwh ug baga heleech dee.
Хариулах 0 02017-10-27 14:49
Gunee emegnel. Hairan saikhan zaluuchuud. Mash ih haramsaj baina.
Хариулах 0 02017-10-27 14:30
ум сайн амгалан болтугай
Хариулах 0 12017-10-27 14:11
hairan saihan zaluuchuud min dandaa saihan id zaluugaara estoi l divaajind l iim olon uulchid heregtei bolson ym boluu da haramsaj bn ym sain amgalan boltugai
Хариулах 0 12017-10-27 14:05
Yavahaas n omno Hen neg hun odiid 10 -r sard uuland garch bolohgui ee tsas togtvorgui baigaa nurah ayultai geed heleed ogchih gants hun baisanguj gejuu
Хариулах 2 22017-10-27 13:51
Энэ бурхан болооч хүмүүсийн хувьд өөрсдийн дуртай юмандаа зорьж явсан учир хойноос нь харамсах хэрэггүй л байх гэж бодож байна.Хүн 1 л амьдрах юм чинь энэ хүмүүсийн мөрөөдсөн зүйл нь биелсэн тул хойд төрөл нь сайн сайхан байх болтугай.Ум ма ни бад ми хум
Хариулах 0 112017-10-27 13:38
зүрх шимширч элэг эмтрэн нулимс дуслуулсан аймшигт өдрүүд өнгөрлөа. Та бүхэн минь амгалан нойрсож сайн төрлийг олж эх орон элгэн садандаа эргэн төрөөрэй. Ум сайн амгалан болтугай.
Хариулах 0 32017-10-27 13:27
Hashir uulchin yavsan bolhoor havtsal ruugaa buuj boldgiig meddeg bolood teruugeeree buuh gej bsan bh. Harin ter olon hun hadaastai gutlaaraa mus tsumluud ter n deerees n orood irne gej daanch tootsoologui bh da. Mus zugeer bj bgaad uuruu unana ch gej yu bhav. Ashig honjoo haisan baahan clubuudiig tsegtselmeer yum. Uneheer haramsaltai ????
Хариулах 1 12017-10-27 13:25
Um sain amgalan boltugai
Хариулах 0 12017-10-27 13:21
Um sain amgalan boltugai. Zvrx shimshirch bn
Хариулах 0 12017-10-27 12:56
Burhand Olon saihan uulchin zereg heregtei bsAn yum blgui dee huurhii
Хариулах 0 02017-10-27 12:51
Um sain amgalan boltigai eh gazartaa ergen torj ih memulle guitstsgegerei
Хариулах 0 02017-10-27 12:50
Ум сайн амгалан болтугай ;(
Хариулах 0 02017-10-27 12:33
ум сайн амгалан болтугай
Хариулах 0 02017-10-27 12:28
Ум мани бадмэ хум. Ум сайн амгалан болтугай
Хариулах 0 12017-10-27 12:18
DORMJILOOD BAIGAAM UU TOHUURHAAD BAIANA UUU
Хариулах 0 02017-10-27 12:17
монголын сор болсон залуучууд байна.харамсалтай уучилж боломгүй эмгэнэл
Хариулах 0 12017-10-27 12:17
монголын сор болсон залуучууд байна.харамсалтай уучилж боломгүй эмгэнэл
Хариулах 0 12017-10-27 12:05
Харамсалтай, уучилж боломгүй эмгэнэл. хайран залуус. гэхдээ улс нийгмийн, эх орны, ард түмний төлөө гамшгийн эсрэг эдгээр хүмүүс яваагүй. бусдад туслах гэж эдгэр хүмүүс яваагүй. өөрсдийнхөө төлөө л явсан. өмнө нь улс нийгмийн, ард түмний, эх орны төлөө гамшгийн эсрэг уулчид явж байсан гэдэгт хэзээ ч би итгэхгүй. энэ их гай гашгийн төлөө нөгөө л муу хэлүүлдэг цагдаагийнхан, онцгойхон галын шугамд явдаг. энэ удаа ч тэд уулчдаас дутуугүй тэр өндөр 3440-3500 м-т эцэс цуцалгүй явж үүргээ биелүүлсэн, бусдын төлөө явсан. тэдгээр хүмүүсийн алдрыг хэзээ ч бүү март.
Хариулах 2 82017-10-27 13:39
ongotsnii osol shuurga tuurgand uulchdiig daichildag shuu tegj yarij bolohgyi bha
Хариулах 0 32017-10-27 12:00
Очирваань хайрханыхаа орой дээгүүр 17 шонхор болон дүүлэн нисэж байгаа байх даа та нар минь,эргэж Монгодоо төрөөрэй залуус минь
Хариулах 0 92017-10-27 12:00
um sain amgalan boltugai ted chadsaan ted neg l zorigotoi baisan zorison zorilgodooch hvrsen ter ondor uuliin orgil deer hvssen bvhen ni garaad bj chadahgvi ted bvgd mundag bsan um sain amgalan boltugai
Хариулах 0 12017-10-27 11:57
Ta bugd min amgalan noirs doo. Ergeed bidendee ireerei.
Хариулах 0 02017-10-27 11:48
Um mani badni hum! Um sain amgalan boltuigai! Burhani orondoo zalraarai!
Хариулах 0 02017-10-27 11:47
Гүнээ эмгэнэн гашуудаж байна. Ум сайн амгалан болтугай
Хариулах 0 02017-10-27 11:46
minii nutgiin saihan orgiliig belees harhad nvd aldam baharhal turnu.Oroin deed Ochir burhandaa tevervvlj odsondoo ted aztai. sain turliig olooroi um sain amgalan noirsdoo.um ma ni bad be hub
Хариулах 0 32017-10-27 11:42
ertoi shuleg bicheed teruundee yabsan humus b.a daa
Хариулах 4 12017-10-27 11:42
Ум сайн амгалан болтугай
Хариулах 0 02017-10-27 11:34
Гүнээ эмгэнэн гашуудаж байна. Ум сайн амгалан болтугай
Хариулах 0 12017-10-27 11:25
Uneniig helehed mongotei togrogtei zawtai zaitai zugaatsah durtai humuusiin ner tor hooson odod bolohiin huslen ene humuusiin ami nasiig awj yawlaadaa. Odriin hooloo yaaya gj bgaa owliin tesgim huitend zah der zogsdog hunuust iim sportoor hicheelleed suuh zaw zai ch bhgui amidralii toloo temtsej bgaashd.
Хариулах 9 12017-10-27 13:53
тэгээд мөнгө төгрөггүй зах дээр наймаа хийж бга хүмүүс эднээс болоо юу? битгий [хориотой үг]т
Хариулах 0 12017-10-27 22:27
Битгий муудалц аа.
0 02017-10-27 14:14
Ямар [хориотой үг] юм бичдийн. Энэ хүмүүс чинь зав зай, хөрөнгө мөнгөө өөрсдөө бий болгосон. Харин таныг хэн ч зах дээр зогс гээгүй. Хүмүүст үргэлж сонголт, боломж байдгийн за.
Хариулах 0 42017-10-27 11:21
Ed nariin orond manai ex bolon tuunii nohod gh horwood hend ch hereggui hunii amidrald gai bolson shouvhin durakuud uhchihsen bol deer bhgui yu.
Хариулах 1 42017-10-27 11:17
Угаасаа уулын спорт өндөр зардалтай спорт. Мөнгөтэй, ажлын цагт баригддаггүй, өөрснөө юмаа мэддэг улс л хичээллэнэ. Харин энэ клуб шиг юмнууд тэдний энэ дэврүүн сэтгэл дээр тоглоод, ашгийн төлөө ийм хариуцлагагүй юм хийгээд, хайран сайхан хийж бүтээх дээрээ яваа залуусыг аваачаад алчих юм. Энэ л их харамсалтай бөгөөд сургамжтай. Тэгээд жин хэтрүүлж, мөс цөмлөчихөөд "цасан нуранги" л гээд байх юм. Аванланш гэдэг чинь тэс өөр юм байдаг юм. Хариуцлага алдсан, алдаа гаргасан ослыг байгалийн гамшиг болгож өөсрдийгөө хаацайлах гээд байгаа нь таалагдахгүй байна.
Хариулах 0 102017-10-27 12:19
ҮНЭН ШҮҮ. АЛИВАА СПОРТ МӨНГӨ ҮНЭРТҮҮЛЭЭД ИРЭХЭЭРЭЭ Л СПОРТ БИШ БОЛДОГ. ШҮҮГЧГҮЙ СПОРТ ГЭЖ УУЛЫН СПОРТЫГ ХЭЛДЭГ, ЭР ЗОРИГИЙН СПОРТ Ч ГЭДЭГ. ГЭХДЭЭ ТЭНЭГЛЭЛИЙГ ЭР ЗОРИГТОЙ ХУТГАЖ БОЛДОГГҮЙ АМЬ НАСААРАА ХОХИРДОГ ГЭДГИЙГ САНУУЛСАН ТОМ СУРГАМЖ БОЛЛОО. АЛДААГ ХЭТ ДӨВИЙЛГӨХ НЬ ҮНЭНИЙГ ХАЛХАЛЖ ДАХИН АЛДАХАД ХҮРГЭНЭ, ХЭТ БУРУУТГАХ ДОРОМЖЛОХ НЬ ЗОРИГИЙГ ҮХҮҮЛНЭ.
Хариулах 0 82017-10-27 11:10
Ум мани бадмэ хум. Ум сайн амгалан болтугай
Хариулах 0 02017-10-27 11:07
усчин хүн усандаа гэдэг шиг уулчид ууландаа хальжээ. үнэхээр боловсрол сайтай залуучууд байж..үнэхээр харамсалтай гэхээс өөр юу гэхэв.
Хариулах 0 22017-10-27 10:58
Ум сайн амгалан болог.
Хариулах 0 02017-10-27 10:58
Хүний сайныг нь авч явдаг хорвоо юмдаа. Ум сайн амгалан болтугай.
Хариулах 0 02017-10-27 10:56
бичиж үлдээсэн шүлэг нь ямар сонин утгатай юм бэ. бүүр мэдэж байсан юм шиг эргэж ирэхгүй гээ
Хариулах 0 32017-10-27 10:54
Um sain amgalan boloh boltugai, Uneheeriin bidnii baharhal gal dul min baijee
Хариулах 0 02017-10-27 10:52
УМ МА НИ БАД МЭ ХУМ. ХАРАМСАЛТАЙ БАЙНА. ХАЙРАН САЙХАН ХҮМҮҮС. ГЭР БҮЛ, ТӨРӨЛ ТӨРӨГСӨД ӨД НЬ ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ.
Хариулах 0 02017-10-27 10:51
2017-10-27 10:50
хоытн гудамжинд шилдэг жолоочоо батлах гэсэн залуус осол их гаргаж бүгд дайрч амьдарцгаах юм.философио өөрчлөх л хэрэгтэй байна даа нийтээрээ монголчуудаа улстөрд ормогцоо хамгйин баян болох гээд
Хариулах 0 32017-10-27 10:48
Ум сайн амгалан болтугай.
Хариулах 0 02017-10-27 10:47
Энэ хүмүүс маш их аз жаргалтайгаар тэнгэрийн орондоо нисчээ. Дуртай зүйл хүссэн хүслэндээ хүрээд аз жаргалыг хамгийн ихээр мэдэрсэн л байгаа. Амгалан сайхан байж дараа төрөлдөө хамгийн хайртай хүмүүсдээ эргэн төрөөрэй.
Хариулах 1 112017-10-27 10:47
Яасан сайхан хүмүүс биднийг орхиод яваа вэ. Үнэхээр харамсалтай байна. Ум ма ни бад ми хум. Ум сайн амгалан болтугай.
Хариулах 0 12017-10-27 10:47
Эгэлгүй сайхан хүмүүс байжээ. Тэд ийм гайхамшиг бүхнийг бүтээсэн болхоод энд хийх үйлс нь дуусаж тэнгэрийн орондоо буцаждээ. Үр хүүхэд төрөл төрөгсөд хань ижил ижий аавд нь эмгэнэл илэрхийлье. Санан дурсах бүрийд хоолой зангирч, нулимс бүрхэнэ. Тэд гайха шигийг бүтээж гайхалтай амьдарч байсан. Та нар тэнгэрт асах гэрэл болжээ.
Хариулах 0 52017-10-27 10:46
Үнэхээр боловролтой, сор болсон сайхан хүмүүс байжээ. Тэнгэрийн орондоо тайван нойрсдоо.
Хариулах 0 32017-10-27 10:43
mongoldoo xertei xvmvvs bjee
Хариулах 0 12017-10-27 10:40
Ум мани бадми хум
Хариулах 0 02017-10-27 10:34
мундаг хүмүүс байжээ ум сайн амгалан болтугай
Хариулах 0 02017-10-27 10:34
мундаг хүмүүс байжээ ум сайн амгалан болтугай
Хариулах 0 12017-10-27 10:27
Um sain amgalan baih boltugai.
Хариулах 0 02017-10-27 10:26
Ямар харамсалтай юм бэ, дандаа гэгээлэг, өөрийн гэсэн хүсэл эрмэлзлэл, амьдралын зорилготой сайхан хүмүүс байжээ.
Хариулах 0 52017-10-27 10:25
Улсаас хориглосон байсан ийм мэдлэг боловсролтой улсууд дүрэм журам эрсдэл уламжлалаа бодох л ёстой шүү дураараа хэнэггүй шү монголчууд
Хариулах 1 32017-10-27 10:25
Талийгаачдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Ум мани бад ми хум.
Хариулах 0 02017-10-27 10:22
Ум сайн амгалан болтугай
Хариулах 0 02017-10-27 10:21
Ум мааний бадми хум
Хариулах 0 02017-10-27 10:20
Uneheer gaihamshigtai saikhan zaluus bjee..id hiij buteedeg deeree , haramsaad haramsaad barshgui tom gai uchirjee. Buh taliigaachdiin ar gert gun emgenel ilerhiilie! Um sain amgalan boltugai! ????❤
Хариулах 0 32017-10-27 10:19
монголчуудын тэмүүлэл заримдаа гэнэн хүүхэдтэй адил болчихдог ,хүслээ журам дүрмээр зангидаж амьдарцгаах л ёстой :барууны стагдартаар бол тал нь ийм эрсдэлтэй зүйлд тэнцэхгүй хүмүүс байж
Хариулах 1 52017-10-27 10:18
Тулаанд зөвхөн шонхрууд л нисдэг юм. Монголын минь Сор болсон залуус байжээ Ум сайн амгалан болтугай
Хариулах 1 42017-10-27 10:15
Um maani badmi hum.
Хариулах 0 02017-10-27 10:07
Хууль дүрмээ зөрчиж бж л ийм асуудалд орж дээ болохгүй гээд бхад
Хариулах 1 22017-10-27 10:00
Ум сайн амгалан болтугай.
Хариулах 0 02017-10-27 09:59
Монголын сорууд байж дээ
Хариулах 1 32017-10-27 09:11
Ум сайн амгалан болтугай.
Хариулах 0 2АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.