Монгол бүсгүйн мөрөөдөл буюу Торгоны замын аяллын нээлт болно

2017-10-29 12:04

Б.Байгалмаа гэх Монгол бүсгүй мөрөөдлөө биелүүлэх аялалдаа гарахад бэлэн болжээ. Түүний МОНГОЛ БҮСГҮЙН МӨРӨӨДӨЛ-STEPPES TO THE WEST аяллын нээлт өнөөдөр 13:00 цагт Сүхбаатарын талбайд болох бөгөөд төв талбайгаас олон улсын аялагч нарыг удирдан эртний монголчуудын түүхт Торгоны замаар аялах аялалдаа гарах юм байна.


Энэ удаагийн аяллын бүрэлдэхүүнд 5 орны 8 хүнтэй баг гарч байгаа бөгөөд 15 орноор 12,000 орчим км замыг зөвхөн тэмээтэй 3 жил орчим аялах юм. 


Энэхүү аялал нь Монгол хүн удирдан санаачилсан анхны аялал болох бөгөөд бид эх орноо сурталчилсан, түүх соёлоо таниулсан, монгол эмэгтэйн тэсвэр хатуужил, монгол хүний онцлогийг харуулсан түүхэн аялал болох юм.

 

Түүний энэхүү аяллыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ивээн тэтгэхээр болсон байсан ч Отгонтэнгэр хайрханд осолдсон 17 уулчны ослоос үүдэж, түүний тэмээтэй аяллыг ивээн тэтгэхээс татгалзсан гэнэ. 

 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

Зочин /150.129.142.66/

2017-10-29 15:12

mal uldana daa. amitan tamlaad

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.